Бидний тухай

Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулагч оточ Дамдинсүрэнгийн Нацагдорж нь Монголын уламжлалт анагаах ухааны эмч нарыг бэлтгэж байсан “Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан”-гийн зан заншил, сургалтын жаяг хөтөлбөрийг судлах, 60 гаруй жил тасарсан сургалтын дэг ёсыг сэргээж Уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэх, УАУ-ы сургалт, эм эмчилгээ, хурал номын ажлыг олон түмний хүртээл болгох эрүүл мэнд, боловсрол, шашин соёлын чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор 1990 онд “Манба Дацан” Уламжлалт анагаах ухааны эмнэлэг сургалтын төвийг үүсгэн байгуулж, түүнийг түшиглэн 1991 онд Оточ Манрамба Их Сургуулийг байгуулсан бөгөөд Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургалт явуулж буй анхны хувийн дээд сургууль болж түүхэн хөгжлийнхөө эхний 25 жилийн хугацаанд эн тэргүүнд сургалтын чанарыг эрхэмлэж ирсэний дүнд манай төгсөгчид дотоод, гадаадын эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухааны салбарт мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна.

556
Төгсөгчдийн тоо
33
Багш ажилчид
221
Судалгаа шинжилгээний бүтээл
4562
УАУ-ы номын фонт

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ, ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ, ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ.”


Эрхэм зорилго

Боловсрол, анагаах ухааны хөгжлийн олон улсын чиг хандлага, Монгол улсын төрийн бодлогод тулгуурлан Эрдэм шинжилгээ - Сургалт – Үйлдвэрлэлийг шинжлэх ухааны уламжлалт болон орчин үеийн аргаар зүй зохистой баяжуулан хөгжүүлж, үндэсний өв уламжлалаа хүндэтгэдэг, хүнлэг нигүүлсэнгүй сэтгэл оюунтай, дээд боловсролтой мэргэжлийн түвшинд ажиллах, хөгжих, хөрвөх чадвартай, чанартай мэргэжилтэн судлаачдыг бэлтгэх таатай орчин бүрдүүлж хэрэгжүүлэхэд оршино.

ЗОРИЛТУУД

1. Боловсрол анагаах ухааны олон улсын чиг хандлага, Монгол улсын төрийн бодлогод тулгуурлан Уламжлалт анагаах ухааны бодлого боловсруулах, сургалтын агуулга, технологийн шинэчлэл хийх тулгамдсан асуудал шийдвэрлэхэд идэвхитэй оролцох

2. Эрдэм шинжилгээ - Сургалт – Үйлдвэрлэлийг шинжлэх ухааны уламжлалт болон орчин үеийн аргаар зүй зохистой баяжуулан хөгжүүлэхэд багш, суралцагчдын бүтээлч хөдөлмөрийг өрнүүлж, хамтран багаар ажиллах чанарын ахиц гаргах

3. Монгол үндэсний өв уламжлалаа хүндэтгэдэг хүнлэг нигүүлсэнгүй сэтгэл оюутантай дээд боловсролтой мэргэжлийн түвшинд ажиллаж, хөгжиж, хөрвөх чадвартай чанартай мэргэжилтэн судлаачдыг бэлтгэх

4. Багш, оюутныг сургах, сурах нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн, техник тоног төхөөрөмжөөр хангах, туршилт үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, түүний чанар ашиглалтыг сайжруулан сурч ажиллах таатай орчин бүрдүүлж хэрэгжүүлэх

Манай хамт олон

DBR_3622

Д.Нацагдорж

МУЭСТ-ийн захирал
odontsetseg

Г.Одонцэцэг

МУЭСТ-ийн дэд захирал
Untitled-1

Г.Чойжамц

ОМИС-ийн захирал