Элсэгчдэд тавигдах шаардлага

Оточ Манранба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагч, Эм зүйч, Буддын гүн ухаан судлаач мэргэжлээр Ерөнхий боловсролын бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалт өгч батламж авсан иргэнийг элсүүлнэ. Буддын гүн ухаан судлаачийн ангид шашны байгууллагад 5 буюу түүнээс дээш жил ажилласан, эсвэл гадаадад шашны боловсрол олгох сургалтанд 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар суралцсан, Буддын уламжлалт сургалтын дагуу шашин номын зэрэг дэв хамгаалсан, Ерөнхий бүрэн дунд боловсролтой Монгол Улсын болон гадаадын иргэнийг элсүүлнэ.

Давуу тал

Эрдмийн зэрэг цолтой чадварлаг багш нар Уламжлалт болон Өрнийн Анагаах ухааны боловсролыг өндөр түвшинд зааж мэдлэг, чадвар, дадал олгож байна. Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн болохоос гадна Англи, Түвд хэлийг мэрэгэжлийн түвшинд эзэмшдэг. ОМИС 2000, 2006 онд “Магадлан итгэмжлэгдсэн” 2012 онд БСШУЯ-ны өссөн түвшинд атестатчилагдсан. Суралцагчид төрийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авах нөхцлөөр бүрэн хангагдана. Монгол Улсын хүний их эмч, сувилагч, эм зүйчийн тангараг өргөж, диплом, эмчийн тамга, эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лиценз гэрчилгээтэй төгсгөдөг.

ОМИС-ийн сургалт

ОМИС-ийн төгсөлт

Гадаад харилцаа

Монголын уламжлалт анагаах ухааны түүх, өв уламжлал, сургалт, эмчилгээ, эм үйлдвэрлэлийн онцлог, давуу талыг дэлхийн ард түмэнд таниулан дэлгэрүүлэхийн тухайд Манба Дацан төвийн гадаад харилцаа жилээс жилд улам өргөжин АНУ, Англи, Герман, Итали, Швейцарь, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Болгар, ОХУ, Тува зэрэг улс оронтой олон талт үйл ажиллагаагаар хамтран ажиллаж байна. Тухайлбал, Болгар, Тува зэрэг улсуудад Манба Дацан төвийн салбарыг байгуулж, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн эмч, мэргэжилтнүүдийг тус улсад ажиллуулах, Манба Дацан эмийн үйлдвэрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах чиглэлээр ажиллаж байна. Мөн Оточ Манрамба Их сургууль нь Японы Тохогийн Их сургуультай хамтран ажиллаж, “Зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг эм, эмийн ургамлын эмчилгээ аюулгүй чанар”сэдэвт судалгааг хамтран хэрэгжүүлж, хоёр сургуулийн хооронд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.