Цахим суваг:-

Оточ Манрамба Их сургуулийн резидент эмч нарт “ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ҮНЭМЛЭХ" гардууллаа

758

Оточ Манрамба Их Сургуулийн резидентийн сургалтыг төгсөж, үндсэн мэргэшил эзэмшсэн эмч нарт “Үндсэн мэргэшлийн үнэмлэх гардуулах” ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Монголын уламжлалт анагаах ухаан судлал чиглэлээр УАУ-ы их эмч Б.Алтантуяа, Ш.Отгон-Эрдэнэ, Б.Ундрахтамир, Г.Сарантуул нар үндсэн мэргэшлийн хөтөлбөрийг амжилттай дүүргэж, мэргэшлийн үнэмлэхээ гардан авлаа.

 

Энэхүү үйл ажиллагаанд Оточ Манрамба Их Сургуулийн захирал, Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж, ТДСЭШ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамц, Сургалт эрхэлсэн дэд захирал, БУ-ы доктор, дэд профессор Н.Мөнхжаргал, УАУ-ы тэнхмийн эрхлэгч, АУ-ы магистр Д. Төгсжаргал, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер М.Алдарзаяа, Тасгийн эрхлэгч Г.Арвинбуян болон Оточ Манрамба Их Сургуулийн багш, эмч нар хүрэлцэн оролцлоо.

 

Оточ Манрамба Их Сургууль нь:

1. Монголын уламжлалт анагаах ухаан судлал

2. МУАУ-ы эмэгтэйчүүдийн өвчин судлал

3. МУАУ-ы засал судлал

4. Монгол эм судлал

5. МУАУ-ы дотор өвчин судлал

6. Зүү эмчилгээ судлал

7. МУАУ-ы хүүхдийн өвчин судлал

8. МУАУ-ы мэдрэлийн өвчин судлал гэсэн 8 чиглэлээр элсэлт авдаг билээ.

 Оточ Манрамба Их Сургуулийн Монголын Уламжлалт анагаах ухааны үндсэн мэргэшлийн хөтөлбөрийг амжилттай дүүргэж, мэргэшлийн үнэмлэх гардан авсан резидэнт эмч нартаа баяр хүргэж, анагаах ухааны төлөөх үйлс нь арван зүгтээ дэлгэрч байхыг ерөөе.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай