Цахим суваг:-
contact-bg-an-01
Тавтай морилно уу

Тавтай морилно уу

Оточ Манрамба Их Сургуулийн цахим хуудсаар саатан зочилсон танд баярлалаа. Уламжлалт анагаах ухааны түүх уламжлалыг шинэ зуунд түүчээлсэн Оточ Манрамба Их Сургуулийн нэр хүнд, амжилт бүтээл УАУ-ы салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог билээ. Дэлхийд уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж буй шилдэг эмч мэргэжилтнүүдийг Оточ Манрамба Их Сургууль төрүүлж байна.

  • 01
    Өрнө дорнын анагаах ухааны боловсрол
  • 02
    Онол практик хосолсон үр дүнтэй сургалтын орчин

Эрхэм зорилго: Боловсрол, Эрүүл мэндийн салбарын сургалтын дэвшилтэт онол, аргазүй, стандартын шаардлага хангасан, өв соёлоо дээдэлдэг, оюунлаг, насан туршдаа суралцдаг, бүтээлч, багаар хамтран ажиллах чадвартай уламжлалт  анагаах ухааны  мэргэжилтэн бэлтгэх 

Алсын хараа: Ази тивийн хэмжээнд Монголын уламжлалт анагаах ухааныг “Сургалт-Эрдэм шинжилгээ-Эмчилгээ–Эм, тан үйлдвэрлэл” гэсэн мөчлөг, тогтолцоогоор хөгжүүлэх “Дэг сургалт-Scientific school” бүхий Их сургуулийн нэг   болох

Үнэт зүйл: Засаглал, менежментийн чадавх, профессор, багшийн нөөц, уламжлалт соёл, ёсзүйг эрхэмлэнэ

Он цагийн товчоон

      1991 онд Оточ Манрамба Дээд Сургууль байгуулагдсан.

      1996 онд УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн анхны төгсөлтөө хийсэн

      2000 онд Дээд боловсролын анхан шатны магадлан итгэмжлэлд итгэмжлэгдсэн

      2005 онд магистрийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл авсан

      2006 онд II дахь шатны Магадлан Итгэмжлэлд итгэмжлэгдсэн

      2009 онд УАУ-ы сувилахуйн мэргэжлийн хөтөлбөр шинээр нээсэн

      2010 онд сургуулийн 20 жилийн ойг угтаж “Онош зүй” номыг эрхлэн хэвлүүлсэн

      2011 онд 20 жилийн ой тохиосон

      2012 онд Дээд боловсролын сургалтын байгууллагын Ахисан түвшиний аттестатчилалд орсон.  

      2013 онд Эм зүйч, Буддын судлаач мэргэжлээр шинэ хөтөлбөр нээсэн

      2014 онд 2500 оюутны суудалтай 4500 м2 талбай бүхий 9 давхар хичээлийн шинэ байр ашиглалтад орсон

      2015 онд сургалтын бааз Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орсон. Тус эмнэлэг нь 9 давхар, 80 ор бүхий Уламжлалт анагаах ухааны хамгийн анхны Нэгдсэн эмнэлэг юм.

      2015 онд ОМДС нь Их сургуулийн ангилалд орох шаалгуурыг хангаж ОМИС болсон.

      2016 онд Докторын сургалт явуулах тусгай зөвшөөрөл авсан.

      2017 онд Буддын судлалын ангийн анхны төгсөлтөө хийсэн.

      2017 онд оюутны дотуур байр болон ажилчдын байрыг өргөтгөсөн.

      2018 онд Эмзүйн ангийн анхны төгсөлтөө хийж, Монгол Улсад анх удаа уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмзүйчдийг бэлтгэн гаргасан.

      2018 онд III шатны магадлан итгэмжлэлд амжилттай орсон

      2018 онд ОМИС-ийн Төгсөгчдийн судалгааг эрхлэн гаргасан

      2019 онд “Оношзүй” ном монгол бичгээр хөрвүүлэгдэн гарсан.

      2021 онд Оточ Манрамба Их Сургуулийн 30 жилийн ой тохиов.

      2023 онд Оточ Манрамба Их Сургуулийн хоёр дахь бааз эмнэлэг Манба Дацан-Бодь сэтгэлтэн эмнэлэг ашиглалд оров. 

 

ОМИС нь бааз эмнэлэг, эмийн үйлдвэр, эмийн ургамал түүх, бэлтгэх, тарималжуулах хөдөөгийн бааз, ховор нандин судар ном, сурах бичиг бүхий номын сан, Анатоми, хими, эмийн түүхий эдийн музей, Сургалт-Эрдэм судлал-Оношилгооны орчин үеийн лабораториуд, өндөр хурдны интернэт бүхий иж бүрэн мэдээллийн төв, оюутны дотуур байр зэрэг сурах, судалгаа шинжилгээ хийх материаллаг баазаар хангагдсан.

ОМИС-ийн сургалтын үйл ажиллагаа:

БАКАЛАВРЫН СУРГАЛТ

Уламжлалт анагаах ухааны хүний их эмч  – 6 жил

Уламжлалт анагаах ухааны сувилагч – 4 жил

Эм зүйч – 5 жил

Буддын гүн ухаан судлаач – 4 жил

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

Магистрантурын сургалт  – 2 жил

Докторантурын сургалт – 3 жил

Резидентийн сургалт  – 2 жил

Төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт – 6сар

Мэргэшил дээшлүүлэх сургалт  1 – 6 сар

Уламжлалт анагаах ухааныг сурч, судалсан дотоод, гадаадын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан урт, богино хугацааны багц цагийн сургалтуудыг явуулж байна. 

ОМИС-ийн сургалтын үйл ажиллагааг Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 2000, 2004, 2006, 2018 онуудад магадлан итгэмжлэгдэн. ОМИС нь Монгол улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас баталгаажуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу өндөр мэдлэг чадвартай доктор, профессор эрдэмтэн багш нар хичээл зааж, ёсзүйтэй, хүнлэг нигүүлсэнгүй сэтгэл оюунтай, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвартай эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Тус их сургуульд монгол оюутнуудаас гадна гадаадын оюутнууд бакаврын болон магистр, докторын сургалтанд хамрагдан амжилттай суралцаж байна.

ОМИС-ийн төгсөгчдийн 98 хувь нь дотоод, гадаадын эрүүл мэнд, боловсролын салбарт мэргэжлээрээ ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай төгсөгчдөөс Монгол, Орос, Хятад, Тайвань, Швейцарь, АНУ, Өвөрмонголын өөртөө засах орон зэрэг олон улсын нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалан, мэргэжлээ дээшлүүлэн суралцаж байна. Хятад, ОХУ, Польш, Энэтхэг, Турк, Испани, Япон, Солонгос, Швейцарь, АНУ, Англи, Тува, Өвөрмонголын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад улс зэрэг улсуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж, уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж байна.

ОМИС олон мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны мэдлэг боловсролыг дотоод гадаадын оюутан суралцагчид болон эрдэмтэн мэргэд, мэргэжил нэгт хүмүүст зааж сургахын зэрэгцээ шинэ мэдлэг ухааныг дэлгэрүүлэн хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 

  

СУРГУУЛИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗ

      2500 оюутны суудал бүхий 6000 м2 талбайтай 9 давхар хичээлийн байр

      20,000 гаруй ховор нандин судар ном, сурах бичиг бүхий 200 суудалтай номын сан

      Анатоми, Хими, Эмийн түүхий эдийн музей

      Сургалт-Эрдэм судлал-Оношилгооны орчин үеийн лабораториуд

      Оюутны цайны газар /120 суудалтай/

      Биеийн тамир, спорт тоглоомын талбай

      Өндөр хурдны интернэт бүхий иж бүрэн мэдээллийн төв

 

СУРГУУЛИЙН БААЗ БАЙГУУЛЛАГУУД

      Манба Дацан Нэгдсэн эмнэлэг

      Манба Дацан хийд

      Манба Дацан эмийн үйлдвэр

      Эмийн ургамал судлах, тарималжуулах хөдөөгийн бааз

 

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ 

      Оюутны дотуур байр

      Оюутны сурах сонирхлыг дэмжин мэргэжлийн дагуу клубуудэд хамруулдаг

      Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авъяас чадвараа нээн хөгжүүлэхийн тулд спорт, урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож, өөрийгөө хөгжүүлэх боломжтой

      Өндөр хурдны интернэт бүхий иж бүрэн мэдээллийн лаборатори, мэргэжлийн сурах бичиг, гарын авлага бүхий номын сан, оюутны цайны газраар тав тухтай үйлчлүүлэх бүрэн боломжоор хангасан

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай