
32
Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийг цогцоор хөгжүүлэх зорилгоор МУ-ын Хүний гавьяат эмч Д.Нацагдоржийн санаачлагаар 1990 онд байгуулсан “Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв Манба Дацан” нь өнөөдөр салбартаа тэргүүлэгч байгууллага болон төлөвшжээ.
Манба Дацан нь уламжлалт анагаах ухааны боловсрол, судалгаа, эмчилгээ, эмийн үйлдвэрлэлийг нэг дор хөгжүүлж, Монгол Улсын эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт бодитой хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид энэ чиглэлийн хамтын судалгааг өргөжүүлэх зорилгоор дараах эрдэм шинжилгээний төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
📢 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, Манба Дацан эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэр, Манба Дацан хийд, Оточ Манрамба Их Сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, эмч, эм зүйч, буддын судлаач та бүхнийг
Оточ Манрамба Их Сургуулиас зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээ, судалгааны төслийн сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урьж байна! 🌏✨
2026 оны 1 дүгээр сараас
2027 оны 12 дугаар сар хүртэл (2 жил хүртэл хугацаатай)
Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн судалгаа
Уламжлалт анагаах ухааны эмийн жор, түүхий эд, хими-фармакологи, шинэ бүтээгдэхүүний судалгаа
Буддын гүн ухаан ба уламжлалт анагаах ухааны уялдаа холбоо (бие, сэтгэлийн нэгдэл)
Уламжлалт анагаах ухааны сургалт, сургалтын арга зүй
Уламжлалт анагаах ухаан ба нийгмийн эрүүл мэнд
Уламжлалт анагаах ухаан ба техник, технологийн хөгжил
Төслийн нэр, хугацаа
Гүйцэтгэгч байгууллага
Нийт өртөг, зардлын тооцоо
Удирдагч, оролцогчдын мэдээлэл /Овог нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, төсөлд оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт)/
Үндэслэл, шаардлага
Урьдчилсан судалгаа, судлагдсан байдал
Үр дүнгийн төсөөлөл, гарах үр дүн, шинэлэг дэвшилтэт тал
Төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө
Эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны ач холбогдол
Төслийн өртөг, төсвийг 2024 онд шинэчлэн батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртгийг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн боловсруулна.
Нийт 6 төслийг шалгаруулна
Нийт санхүүжилт: 150 сая төгрөг
Төсөл бүрийн дээд хэмжээ: 25 сая төгрөг
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
2025 оны 12 дугаар сарын 15-ны 17:30 цаг хүртэл
Илгээх цахим хаяг: info@otoch.edu.mn
Лавлах утас: 99040811
⛔ Цаасан хэлбэрийн материал хүлээн авахгүй.
⛔ Хугацаа хэтэрсэн болон бүрдэл дутуу материал хүлээн авахгүй.
📩 Эрдэм шинжилгээ, инновацийн алба
ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛЬ
#ОточМанрамба #МанбаДацан #УламжлалтАнагаахУхаан #Судалгаа #Инноваци #ХамтынАжиллагаа #Research2026