Засаглал, менежментийн чадавх, профессор, багшийн нөөц, уламжлалт соёл, ёсзүйг эрхэмлэнэ
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын сургалтын дэвшилтэт онол, аргазүй, стандартын шаардлага хангасан, өв соёлоо дээдэлдэг, оюунлаг, насан туршдаа суралцдаг, бүтээлч, багаар хамтран ажиллах чадвартай уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэх
Ази тивийн хэмжээнд Монголын уламжлалт анагаах ухааныг “Сургалт-Эрдэм шинжилгээ-Эмчилгээ–Эм, тан үйлдвэрлэл” гэсэн мөчлөг, тогтолцоогоор хөгжүүлэх “Дэг сургалт-Scientific school” бүхий Их сургуулийн нэг болох
Жилийн туршлага
Оточ Манрамба Их Сургуулийн цахим хуудсаар саатан зочилсон танд баярлалаа. Уламжлалт анагаах ухааны түүх уламжлалыг шинэ зуунд түүчээлсэн Оточ Манрамба Их Сургуулийн нэр хүнд, амжилт бүтээл УАУ-ы салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог билээ. Дэлхийд уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж буй шилдэг эмч мэргэжилтнүүдийг Оточ Манрамба Их Сургууль төрүүлж байна.
Зохион байгуулагч: ОМИС-ийн Сургалтын алба
ДэлгэрэнгүйОточ Манрамба Их Сургуулийн Ерөнхий захирал Д.Нацагдорж
ДэлгэрэнгүйОМИС-ийн 23 дахь удаагийн төгсөлтийн оюутнуудадаа дараа дараагийн Улсын шалгалт,...
Дэлгэрэнгүй33 жилийн түүхтэй Оточ Манрамба Их Сургууль нь дэлхийд Шүнгийн сургалттай дөрөвхөн сургуулийн нэг
Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр 4 шатанд магадлан итгэмжлэгдсэн тул бүх төрлийн тэтгэлэг, зээл тусламжид хамрагдах боломжтой
“Уламжлалт анагаах ухааны Хүний их эмч”-ийн бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн
2000 оюутны багтаамжтай, 4500 м2 бүхий хичээлийн байр, номын сан, дотуур байр, сургалт-эрдэм судлал-оношилгооны лабораториуд, эмнэлэг, эмийн үйлдвэр зэрэг дадлагын бааз суурьтай
Дэлхийн олон улс орноос оюутан залуус ирж суралцдаг бөгөөд гадаадын 15 улсын 30 гаруй байгууллагатай хамтран ажилладаг
Төгсөгчдийн 98 хувь мэргэжлээрээ ажиллаж байна
БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Төвөд эмнэлэг болон Манб...
БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Эрүүл мэндийн газрын дар...
“Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийн лүн хүрт...
БЗД-ийн 2-р хорооны Миний зөвлөгч ӨЭМТ-өөс Оточ Манрамба Их...
Дугаараа үлдээнэ үү
Оточ Манрамба Их Сургууль нь дараах мэргэжлүүдээр элсэлт авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвартай эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Үүнд:
БАКАЛАВРЫН СУРГАЛТ
• Уламжлалт анагаах ухааны Хүний их эмч-6жил
• Сувилагч-4 жил
• Эмзүйч-5 жил
• Буддын судлаач-4 жил
ДИПЛОМЫН АНГИ
• Сувилагч-3 жил
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ
• Магистрантурын сургалт-2 жил
• Докторантурын сургалт-3 жил
• УАУ-ы үндсэн мэргэшлийн (резидент) сургалт (8 мэргэшлээр)-2 жил
• УАУ-ы эмч мэргэжилтнүүдэд зориулсан богино хугацааны багц цагийн сургалтууд
Боловсролын байгууллага зөвхөн мэдлэг өгөөд зогсохгүй, ёс зүйг суулгаж өгдөг байх ёстой. Оточ Манрамба Их Сургууль хүнээр хүн хийнэ гэдэг шиг оюутнуудаа ёс зүйтэй хүн болгон төлөвшүүлж байна. Энэ сургуулиас сурах зүйл их бий.
Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид хүнийг бие, хэл, сэтгэлийн үүднээс оношилж, эмчлэх мэдлэг, чадвартай, ёсзүйтэй эмч болж бэлтгэгдэж байгаад анхны төгсөгчийн хувьд бахархаж явдаг. Одоо дэлхий дахинд ийм л эмчийг хүлээн зөвшөөрч байна.
Гаднын улс орнуудаас Оточ Манрамба Их Сургуульд суралцахаар зорин ирэх оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь бахархалтай. Тэд дэлхий дээрх уламжлалтын хамгийн сайн сургууль бол Оточ Манрамба Их Сургууль гэж хэлдэг.
Оточ Манрамба Их Сургууль бол Монгол улсдаа уламжлалт анагаах ухааны чиглэлд тэргүүлж, хөгжлийг тодорхойлж байгаа сургууль. Бид өнгөрсөн хугацаанд маш олон шинэчлэлийг салбартаа хийсэн.
Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудын нүднээс эрч хүч, уламжлалт анагаах ухааны хөгжил харагдаж байна. Эдгээр эмч мэргэжилтнүүд дундаас Нобелийн шагналтан удахгүй төрнө гэдэгт итгэж байна.
Хамгийн ирээдүйтэй, ёс зүйтэй, хөрвөх чадвартай мэргэжил бол Уламжлалтын эмч, сувилагч, эмзүйч юм. Үүнд хүрэх хамгийн чанартай боловсролыг Оточ Манрамба Их сургууль олгож чадна.
Оточ Манрамба Их Сургуулийн Сувилахуйн тэнхмийн эр...
Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы их эмчийн хөтөлб...