Цахим суваг:-

"Дэлхийн сайн сайхны төлөө уламжлалт анагаах ухаан: Шинжлэх ухаан, бодлого ба дадал" Олон улсын эрдэм шинжилгээний их хурлыг амжилттай зохион байгууллаа 

43

Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан МУЭСТ хамтран "Дэлхийн сайн сайхны төлөө уламжлалт анагаах ухаан: Шинжлэх ухаан, бодлого ба дадал" Олон улсын эрдэм шинжилгээний их хурлыг амжилттай зохион байгууллаа 
Энэхүү хурал нь уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж буй дэлхийн эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, боловсролын зүтгэлтнүүдийн хувьд шинжлэх ухааны мэдлэг солилцох, бодлогын туршлага хуваалцах, практик шинэчлэлүүдийг судлах чухал талбар болсныг оролцогчид онцолж байлаа. Мөн Монголын буддын болон уламжлалт эмчилгээний баялаг өвийг олон улсын түвшинд танилцуулж, дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрт хэрхэн үр дүнтэй оруулах талаар өргөн хүрээтэй яриа өрнүүллээ.
 
2025.09.12-нд болсон тус хуралд Австри, Австрали, Япон, Болгар, БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах орон, Тайвань, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид оролцсон юм. Эрдэм шинжилгээний их хуралд хүрэлцэн ирсэн Боловсролын Сайд Б.Наранбаяр, ДЭМБ-ын Ази номхон далайн бүсийн зөвлөгч, ШУ-ы доктор, профессор С.Нарантуяа, "Монгол геном" төслийн удирдагч, санаачлагч, Оточ Манрамба Их Сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Амарсанаа тэргүүтэй эрхэм зочид, илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачид, олон улсын зочид төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай