
УАУ-ы хүний их эмч мэргэжлийн Бакалавр+Магистрын нэгдмэл хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоодын иргэнийг элсүүлнэ. Үүнд:
• Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, Математикийн /490 оноо/ аль нэгээр, ЭЕШ-2 –ийн Биологи, Физикийн /490 оноо/ аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.

Эмзүйч мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоодын иргэнийг элсүүлнэ. Үүнд:
• Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, Математикийн /490 оноо/ хичээлийн аль нэгээр, Элсэлтийн шалгалт-2-ийг Биологи, Физикийн /490 оноо/ хичээлийн аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.
Уламжлалт анагаах ухааны засал мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоод, гадаадын иргэнийг элсүүлнэ. Үүнд:
• Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, Математикийн /440 оноо/ аль нэгээр, ЭЕШ-2 –ийн Биологи, Англи хэл /440 оноо/ аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.

Буддын судлаач мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоод, гадаадын иргэнийг элсүүлнэ. Үүнд:
• Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Түүх, нийгэм судлал, Англи хэлний /490/ хичээлийн аль нэгээр, Элсэлтийн шалгалт-2-ийг Монгол хэл, Математикийн /490 оноо/ хичээлийн аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.

УАУ-ы сувилагч мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоодын иргэнийг элсүүлнэ. Үүнд:
• Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, Биологи /430 оноо/ хичээлийн аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.
• Сургуулийн ур чадварын шалгалтад 450 болон түүнээс дээш оноо авсан.

УАУ-ы сувилагч мэргэжлийн дэд бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоодын иргэнийг элсүүлнэ. Үүнд:
• Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, Биологи /410 оноо/ хичээлийн аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.
• Сургуулийн ур чадварын шалгалтад 410 болон түүнээс дээш оноо авсан.
Дараах шалгуурын аль нэгийг хангасан тохиолдолд ЭЕШ-ын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно.
Үүнд:
• Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн;
• Дээд боловсролын тухай хуулийн 18.2 -д заасан сургуулийн төгсөгч;
• Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн;
• Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;
• Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
• Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
ГАДААДЫН ИРГЭНИЙГ ЭЛСҮҮЛЭХ:

ОМИС-д УАУ-ы Хүний их эмч, УАУ-ы сувилагч, Эм зүйч, Буддын судлал мэргэжлийн бакалаврын болон УАУ-ы дипломын сувилагчийн мэргэжлийн хөтөлбөрүүдэд элсэн суралцах хүсэлт гаргасан бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, өмнө нь дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшсэн дээд боловсролтой, дор дурдсан шаардлага хангасан гадаадын иргэнийг элсүүлнэ. Үүнд:
• Монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт авч, шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулна.
• Монгол хэлний төвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэнийг монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна.