Дипломын анги
1004
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанартай, мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд чиглэсэн сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх чадвартай ирээдүйн мэргэжилтэн бэлтгэхэд оршино
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
- Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ, цөм мэдлэг, ахисан түвшинд мэргэших сувилахуйн мэргэжлийн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилж, чанартай үзүүлэхэд шаардагдах шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг чадвартай, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх аргуудыг эзэмшсэн байна.
- Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар хандлага Хувь хүний болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага ухамсарласан шинжлэн судлах, шийдвэр гаргах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх суралцах эрмэлзэлтэй байна.
- Хүмүүстэй харилцах багаар ажиллах ур чадвар Харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн багаар ажиллах чадвартай, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байна.
- Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар нийгэм, эрүүл мэндийн салбарт өөрийн гаргах шийдвэрийн нөлөөг мэддэг, сэтгэх бодож, шинэ санаа дэвшүүлэх чадвартай манлайлагч байна
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
- Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
Мэргэжлийн цөм мэдлэг
Ахисан түвшинд мэргэших боломж
- Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
Системтэйгээр бодох чадвар
Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
- Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны ур чадвар
Гадаад хэлээр харилцах чадвар
- Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
Хэрэглээ болгох чадвар
Мэргэжлийн манлайлал
Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Сувилахуй
Мэргэжлийн нэр: Сувилагч
Индекс: 091301
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 3 жил
“Сувилахуй” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг судална. Үүнд:
- Бизнес төсөл
- Энтрепренёр
- Мэдээллийн технологи, мэдээллийн систем
- Англи хэл
- Ёс зүйн багц хичээл
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл: Төгссөний дараа “сувилах” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт өгнө.
Ажлын байрны чиглэл: Бүх шатны эрүүл мэндийн байгууллага,сувилал,аж ахуйн нэгж, сургууль,цэцэрлэгт сувилагчаар ажиллана.