Цахим суваг:-

ОМИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн Урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө

683

Наадамд тус сургуулийн Хүний их, Эмзүй, Сувилахуйн ангийн багууд:
• Мэндчилгээ
• Дуу
• Өгүүлэхүйн урлаг
• Чөлөөт бүжиг
• Язгуур урлаг
• Цэнгээнт бүжиг
• Жүжигчилсэн тоглолт гэсэн долоон төрлөөр оролцон өрсөлдөж, үзүүлбэр тус бүрт шилдгүүдийг шалгаруулсан юм.
Үүнээс гадна багуудын нийлбэр оноогоор “Шилдгийн шилдэг баг”-ийг шалгаруулсанаас Г.Ариунжаргал багштай, УАУ-ы Хүний их эмчийн зургадугаар курсийнхэн тэргүүлж, Б.Ууванбаатар, Н.Эрдэнэжаргалтай багштай гурав, Б.Буянжаргал багштай дөрөвдүгээр курсийнхэн удааллав.
Наадмын шүүгчээр Хилийн цэргийн Дуу бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Б.Батхуяг, ЗГХА Соёл урлагийн газрын Урлан уран бүтээлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, жүжигчин Э.Дэлгэржаргал, СТА, ая зохиогч, продюссер А.Анхбаяр нар ажиллалаа.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай