Цахим суваг:-

Болгарын Тракийски их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

727

Болгарын Тракийски Их Сургуулийн Захирал, профессор Dobri Yarkov, Доктор Zdravko Todorov, Өргөмжит консул Камен Милков нар өнөөдөр Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан МУЭСТ-д зочлон Оточ Манрамба Их Сургуулийн Захирал, Гавьяат эмч, Профессор, Хамба лам Д.Нацагдоржтой уулзаж, Тракийски Их Сургууль болон Оточ Манрамба Их Сургууль Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 

Ийнхүү хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж, хамтын ажиллагааг эхлүүлснээр Тракийски Их Сургуультай хамтарсан судалгаа, төсөлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, оюутан, багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох, их сургуулиудын хооронд тогтвортой хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны өгүүлэл бичих, хэвлүүлэх харилцан мэдэлэл солилцох зэрэг олон талаар ажиллах юм.

Оточ Манрамба Их Сургууль нь Болгарын хэд хэдэн их сургууль, эмнэлгүүдтэй хамтын ажиллагаатай байдаг бөгөөд өнөөдөр хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, ийнхүү Тракийски Их Сургуультай санамж бичиг үзэглэлээ.

 Тракийски Их Сургууль нь 250 гаруй хөтөлбөрөөр сургалт явуулдаг бөгөөд анагаахын бүхий л чиглэлээр сургалт явуулдаг аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай