Цахим суваг:-

"Media club"-ийн нээлт боллоо

721

2023-2024 оны хичээлийн жилд Оточ Манрамба Их Сургуулийн "Сэтгүүлчдийн баг"-ийн дэргэд "MEDIA CLUB" үйл ажиллагаагаа эхэлж байна. Өнөөдөр /2023.10.12/ нээлтээ хийж, анхны уулзалтаараа анхны гишүүдийн “Намрыг чи хэрхэн харж байна”  /утас, аппарат ямар ч хэрэгслээр авсан зураг байж болно/ фото зургийн “мини” үзэсгэлэнг гаргаж, 3-р курсийн оюутан Ч.Эрдэнэмөнх ая дуугаа өргөлөө.

Энэ үеэр 5-р курсийн оюутан Г.Болор-Эрдэнэ, 3-р курсийн оюутан Ч.Эрдэнэмөнх, 4-р курсийн оюутан М.Энэрэл нар клубын анхны гишүүдийн үнэмлэхээ гардан авлаа. Нээлтэд гишүүдээс гадна Оточ Манрамба Их сургуулийн багш нар оролцож, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцов.

Медиа клубт элссэнээр:

Ø  Сэтгүүлзүйн анхан шатны ойлголттой болох

Ø  Бичих ур чадвараа дээшлүүлэх

Ø  Бүтээлч сэтгэлгээтэй оюутнуудын дунд өөрийгөө хөгжүүлэх

Ø  Асуудлыг олон талаас нь харж, боловсруулж сурах

Ø  Мэдээллийн олон талт байдалд шүүлтүүртэй хандах

Ø  Контент бүтээх зэрэг чадваруудыг эзэмшиж, хөгжих боломжтой юм.

Медиа клубт нэгдэх хүсэлтэй оюутнууд ОМИС-ийн 703 тоот өрөөнд ирж бүртгүүлээрэй.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай