Цахим суваг:-

1-р курс болон төгсөх курсийн оюутнуудын уулзалт боллоо

720

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд 1 болон төгсөх курсийн оюутнуудын уулзалт болдог билээ. Энэхүү уламжлал ёсоор УАУ-ы хүний их эмчийн 6-р курсийн оюутнууд маань өнөөдөр 1-р курсийн дүү нартайгаа уулзан, тэдний сонирхсон асуултад хариулж, туршлагаасаа хуваалцлаа. 

Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн хэл болох төвөд хэлийг үзэж эхэлсэн шинэхэн оюутнуудын хувьд ах, эгч нараасаа хурдан бөгөөд тогтоолттой цээжлэх арга барил, туршлагаас нь хамгийн их сонирхож байв. Сурагчийн нэг өдөр шиг "Оюутны нэг өдөр" болдог уу гэж хүртэл асууж байна.

6-р курсийнхэн маань ч бас шинэхэн оюутан болж орж ирээд тухайн үеийн төгсөх ангийн ах эгч нараасаа зөвлөгөө, сургамж харамгүй авч байсан. Тэр жишгээр мэргэжил сонголтондоо үнэнч байх, сайн эмч мэргэжилтэн болохын тулд хичээл шамдалтай суралцах, анги хамт олноороо хэрхэн нэгдэж, оюутан насны дурсамж бүтээх зэрэг оюутан насанд тохиолддог олон асуудлын талаар үнэтэй зөвлөгөөг өгч, урам зориг хайрлалаа. Мөн оюутнууд маань салбарынхаа хөгжил дэвшил, эрэлт хэрэгцээ, ирээдүйн зорилтуудаа ч яриад амжив.

Энэхүү уулзалт 1-р курсийн шинэхэн оюутнуудын хувьд оюутан гэдгээ мэдэрч, гараанаас эрч хүчтэй эхлэх урам зоригийг өгч, чиглүүлдэг онцлогтой билээ.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай