729
Манба Дацан МУЭСТ, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн үйл ажиллагаатай Төвөдийн Өөртөө Засах Орны төлөөлөгчид /2023.09.19/ танилцлаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
Ø ТӨЗО-ны Эрүүл мэндийн хорооны дарга Гэсэн-Үйжен
Ø ТӨЗО-ны Эрүүл мэндийн хорооны Төвөд эмийн менежментийн газрын дарга Дэжи
Ø ТӨЗО-ны Эрүүл мэндийн хорооны тамгын газрын хяналт хариуцсан мэргэжилтэн Цай Жен
Ø ТӨЗО-ны Төвөд уламжлалтын эмнэлгийн Дэд захирал Инь Ба
Ø ТӨЗО-ны Төвөд уламжлалтын эмнэлгийн амбулаторийн тасгийн тэргүүлэх эмч Рэн Зэн
Ø ТӨЗО-ны “ГанЛү” группын Ерөнхий захирал Зэн Гуан нар багтсан бөгөөд цаашид УАУ-ы салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээр Монгол орныг зорин ирснээ уулзалтын үеэр онцоллоо.