Цахим суваг:-

Магадлан итгэмжлэгдсэн Оточ Манрамба Их Сургууль

1036

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

-Тухайн байгууллага /хөтөлбөр/ магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангаж буйг баталгаажуулж өгнө.

-Иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа /хөтөлбөр/ сонгоход туслана.

-Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ өөрөө өөрийгөө таних, өөрийгөө бусадтай жиших, бусад байгууллагатай харилцан итгэлцэх, бие биенийхээ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд туслана.

-Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно.

-Боловсролын байгууллага /хөтөлбөр/ цаашид өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх, ингэснээр улсын хэмжээнд нийт дээд боловсролын байгууллагад тавих минимум шаардлагын төвшинг улам дээшлүүлэх бололцоог олгоно.

-Багш, хамт олныг байгууллагаа үнэлэх, байгууллагын төлөвлөлтөнд өргөнөөр татан оролцуулна. Өөрсдөө сургуулийнхаа юу нь болохгүй доголдож байгааг тогтоож, хүн бүр суралцаж, дадлагатай болно.

Оточ Манрамба Их Сургууль нь Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн магадлан итгэмжлэлд 2000 онд, II дахь шатны магадлан итгэмжлэлд 2006 онд, III дахь магадлан итгэмжлэлд 2018 онд байгууллагын магадлан итгэмжлэл, 2021 онд УАУ-ы их эмч хөтөлбөр тус тус магадлан итгэмжлэгдсэн. 2024 онд 10 жилийн хугацаатай /2024-2034 он/ магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай