Цахим суваг:-

"Digital move" төслийн танилцуулга

636

Цахим өөрчлөлт /Digital move/ төсөл Монгол, Вьетнамын их дээд сургуулиудад сургах болон сурах шинэлэг арга барил нэвтрүүлж, бизнесийн салбартай идэвхитэй хамтран ажиллах замаар цахим өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилготой. Төсөл цахим өөрчлөлтийг байгууллага, сургалтын үйл ажиллагаа, хувь хүн, олон нийт гэсэн 4 түвшинд хэрэгжүүлнэ. 
1. Байгууллагын түвшинд уг төсөл уян ур чадвар, орчин үеийн их сургуулийн үйлчилгээг хөгжүүлэхэд бэлэн байх зэрэг байгууллагын шинэчлэлийг дэмжих зорилготой.
2. Сургалтын үйл ажиллагааны түвшинд их дээд сургуулиудад цахим боловсролыг дэмжих тусгай тэнхим байгуулж, багш нарт цахимаар сургах болон сурах үйл ажиллагааг дэмжих замаар тусална.
3. Хувь хүмүүсийн түвшинд ажилтан, оюутан, насан туршийн суралцагчид (хувийн хэвшил, иргэний нийгэм гэх мэт) бүх хүнд нээлттэй сургалтын шинэ аргаар цахим уян чадварыг хөгжүүлэх замаар цахим ялгааг  арилгана.
4. Хөдөө орон нутаг, үндэсний хэмжээнд нийгэмд нөлөөлөх зорилготой бөгөөд нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж, хамтын ажиллагааны туршлагаар дамжуулан мэдээлэл, мэдлэг, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ. 


1. Их дээд сургуулийн түвшин: Цахим шилжилтийн төсөл Монгол, Вьетнамын их дээд сургуулиудад цахим өөрчлөлтийн соёлыг төлөвшүүлэх зорилготой. 
2. Сургалт, үйлчилгээний түвшин: Цахим шилжилтийн төсөл цахим өөрчлөлтийн соёлыг сурталчлах, цахим боловсролыг дэмжих зорилгоор Шинэлэг сурган хүмүүжүүлэх төв байгуулах (IPC) хэлбэрээр тодорхой үйлчилгээг хөгжүүлэх буюу бэхжүүлэх зорилготой. 
3. Хувь хүний түвшин: Боловсролын шинэлэг арга замаар (багш, захиргааны ажилтан, оюутан, насан туршийн суралцагчид гэх мэт) хүн бүрт цахим уян чадварыг дээшлүүлнэ. Нийт 18 кредитийн 6 хичээлийг цахимжуулсан байна. 
4. Олон нийтийн түвшин: Хэрэглэгчдийн нийгэмлэгээр дамжуулан мэдлэг, сайн туршлагыг нийгэм даяар түгээх 
Цахим өөрчлөлт /Digital move/ төсөл Европын Комиссоос Азийн бүс нутгийг хамарсан цахим өөрчлөлтийг дэмжих дор дурдсан тэргүүлэх чиглэлд анхаарлаа хандуулна: “Цахим технологи, үйлчилгээг сурталчилах нь Азийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. Төсөл нь цахим боловсролын стратегиар цахим эдийн засаг, холболтыг дэмжих, цахим бичиг үсэг, ур чадварыг дэмжих, хөгжүүлэх замаар Ази дахь цахим ялгааг арилгахад туслах ёстой” гэжээ. 
Цахим өөрчлөлт маш том боломж боловч хүн амын дийлэнх хэсэг нийгэм, эдийн засгийн хувьд гадуурхагдах өндөр эрсдэлтэй. Цахим өөрчлөлт төсөл цахим ялгааг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна.Үнэн хэрэгтээ, бүтцийн болон зан үйлийн зохих өөрчлөлтийг хийхгүйгээр  цахимчлах асуудлыг эрчимжүүлэх нь ялгаварлан гадуурхахыг улам ихэсгэж, одоо байгаа тэгш бус байдлыг улам дордуулна. 
Цахим өөрчлөлтийг тэргүүлэх чиглэл болгож сонгосноор төсөл нь Европын үндсэн бодлого, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай (SDG) бүрэн нийцэж байгаа юм. Цахим өөрчлөлт төсөл  ЕХ-ны бодлого, “Цахим эринд зохицсон Европ”, ЕХ-ны цахим боловсролын төлөвлөгөө, “чанартай боловсрол” SDG 4, Жендэрийн тэгш байдал” SDG 5 -тай нийцэж байна. 
Түүнчлэн дээд боловсролын байгууллагыг цахимжуулах нь 2030 он гэхэд  эмэгтэй, эрэгтэй бүх хүн боломжийн, техник, мэргэжлийн болон үйлчилгээний салбарын боловсролыг тэгш хүртээмжтэй хүртэх гэсэн Европийн Холбооны Тогтвортой хөгжлийн зорилтын 4.3-т хүрэхэд Вьетнам, Монгол хоёр орны их дээд сургуулиудад туслах юм.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай