786
Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus Mundus хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилтийг хурдасгах "Digital Move" төсөлд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож байгаа билээ. 2023.05.23-нд "Digital Move" төслийн анхдугаар уулзалт Улаанбаатар хотод болж, сургуулиуд үйл ажиллагаагаа танилцуулан, төслийн талаар хэлэлцсэн.
Нээлтэд БНФранц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Сибестиан Сүрэн, тэргүүн зөвлөх ноён Жулиен Пауперт, "Digital Move" төслийн ерөнхий менежер Ларифи Даленда, Хернандиз Мариа болон тус консорциумын гишүүн 13 сургуулийн удирдлагууд оролцсон юм. Оточ Манрамба Их Сургуулиас Ерөнхий захирал, профессор, Хамба лам Д.Нацагдорж, төслийн зохицуулагч, доктор, профессор Н.Мөнхжаргал, төслийн гишүүн АУ-ы магистр Н.Эрдэнэжаргал нар оролцлоо.
"Digital Move" төслийг Монголын талаас 4 их сургууль, Францын 1, Славакийн 1, Вьетнамын 7 их сургууль хамран хэрэгжүүлж байгаа юм. Тус төсөл хэрэгжсэнээр дээд боловсролын байгууллагуудын цахим сургалтын орчин, сургалтын арга зүй, хөтөлбөр, хүний нөөц хөгжихөөс гадна консорциумын хүрээнд сайн туршлагуудаа солилцох, нутагшуулах боломж бүрдэх юм.