Цахим суваг:-

"Digital move" төсөл хэрэгжүүлэгч сургуулийн удирдлагууд Оточ Манрамба Их Сургуульд зочиллоо

905

Европын холбооны Erasmus Mundus хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилтийг хурдасгах "Digital Move" төсөл хэрэгжүүлэгч консорциумын гишүүн 13 сургуулийн удирдлагууд 2023.05.24-нд Оточ Манрамба Их Сургууль болон Манба Дацан МУЭСТ-д зочиллоо. Зочид Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан хийд, Манба Дацан эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм. 
Энд тодруулахад, Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus Mundus хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилтийг хурдасгах "Digital Move" төсөлд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож байна.  Уг төслийн анхдугаар уулзалт өчигдөр /2023.05.23/ Улаанбаатар хотод эхэлсэн билээ. 
"Digital Move" төслийг Монголын талаас 4 их сургууль, Францын 1, Славакийн 1, Вьетнамын 7 их сургууль хамран хэрэгжүүлж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээр дээд боловсролын байгууллагуудын цахим сургалтын орчин, сургалтын арга зүй, хөтөлбөр, хүний нөөц хөгжихөөс гадна консорциумын хүрээнд сайн туршлагуудаа солилцох, нутагшуулах боломж бүрдэнэ.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай