Цахим суваг:-

MOVE DIGITAL идеатонд идэвхтэй оролцохыг урьж байна

617

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
👉Европ Дарханы Инновац, Энтрепренершип төв
👉Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн хамтарсан санхүүжилттэй Дижитал MOVE төсөл
👉Дархан ХААИС
👉СИТИ Их сурууль
👉Оточ Манрамба Их Сургууль
👉Эрдэнэт цогцолбор Дээд Сургууль
 
ЗОРИЛГО: Их дээд сургуулийн сургалт, судалгаа, менежментийн цахим хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах оюутны төсөл, шинэ санааг ажил хэрэг болгох, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
 
ЧИГЛЭЛ:
Сургалт- цахим шийдэл
👉Сургалтын менежментийн системийн хэрэглээг сайжруулах
👉Оюутан-багшийн харилцаа, заавар зөвлөгөө авах боломж, эргэх холбоог нэмэгдүүлэхэд цахим аппликэйшнийг ашиглах
👉Оюутны цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах
👉Оюутны судалгааны ажил бичих цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах
👉Хиймэл оюун ухаан(AI) ашиглан судалгааны ажлыг чанаржуулах талаар сургалт зохион байгуулах
👉Цахим орчны аюулгүй байдлаа хамгаалах сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах
 
Ногоон хөгжил- цахим шийдэл
👉Их сургуулийн орчинд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулах
👉Усны хэрэглээг бууруулахад цахим технологийг ашиглах талаар нөлөөллийн ажил зохион байгуулах
👉Хог хаягдлын бууруулахад цахим технологийг ашиглах талаар нөлөөллийн ажил зохион байгуулах
👉Цахилгааны хэрэглээ, дулаан алдагдлыг бууруулахад цахим технологийг ашиглах талаар нөлөөллийн ажил зохион байгуулах
 
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
👉Дээрх чиглэлийн хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилготой тухайн сургуульд хэрэгжиж болох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах бичил төсөл байна.
👉Сургууль тус бүрээс 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулж оролцоно. (1 удирдагч багш) Баг тус бүр өөрийн нэртэй байна.
👉Төслийн танилцуулга 8-10 слайд бэлтгэнэ. /10 минутанд илтгэх, 5 минут асуулт хариулт/
 
ИДЕАТОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
👉Уралдаан 2 үе шаттай явагдана. 1-р шат сургууль тус бүр
дотооддоо зохион байгуулна. Сургууль тус бүрээс шалгарсан 2 хүртэлх төслийг 2-р шатны уралдаанд оролцуулна.
👉2-р шатны уралдаан 2024.03.28-нд Дархан ХААИС-д болно.
Сургууль дээр болох 1-р шатны уралдааны бүртгэл 2024.03.07-ныг хүртэл үргэлжилнэ. Уралдаанд оролцох оюутнууд баг бүрдүүлэн https://forms.gle/nx54xM3ypK7J2o98A холбоосоор бүртгүүлнэ үү
MOVE DIGITAL идеатондоо идэвхтэй оролцоорой 🤩

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай