Цахим суваг:-

“Эрүүл аж төрөхүй” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

990

ОМИС-ийн II курсийн оюутнууд “Эрүүл аж төрөхүй” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх 4 нөхцөл байдаг. Энэ нь идээ унд, явдал мөр, цаг улирал, ад гэсэн 4 зүйл юм. Цаг улиралтайгаа хоол унд, явдал суудлаа зохицуулбал өвчин тусахгүй бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уламжлалт анагаах ухаанд цаг агаарын хувирлыг 6 улирлаар авч үзсэн байдаг. Тиймээс улирал тус бүрийн онцлог болон түүнд тохирох хоол унд, явдал мөрийн баримтлах зүйл байна. Уламжлалт анагаах ухаан нь гадна цаг улирал болон биеийн дотоод махбодын онцлогийг чухалчлан үздэг бөгөөд нар сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг. Үүнд, Өвлийн эхэн /нохой, гахай сар/, өвлийн сүүл /хулгана, үхэр сар/, хавар /бар, туулай сар/, тэжээлийн улирал /луу могой сар/, зун / морь, хонь сар/, намар /бич, тахиа сар/ гэсэн 6 улирал байна.

Нар өмнөдөд зорчих 6 сард сав ертөнцөд нарны хүч аажмаар буурч, сарны хүч арвиддаг, харин нар умардад зорчих 6 сард сарны хүч аажмаар буурч нарны хүч арвиддаг. Үүнийг дагаад өвөл нар буцсанаас эхлэн хүний биеийн хүч тамир аажмаар буурч, зун нар буцсанаас эхлэн дахин биеийн хүч аажмаар нэмэгддэг. Энэ мэтчилэн гадаад ертөнцийн нар сарны хүчтэй нийцүүлэн хүний биеийн дотор хүч тамир, ходоодны галын илч ихсэж багасч байдаг. Учир нь зуны улиралд гал, шороо, намрын улиралд ус, гал, өвлийн эхэн улиралд шороо, усан махбодын хувь давамгайлдаг. Үүнийг даган хүний биеийн хүч тамир ч улирлаас хамааран өвлийн эхэн болон өвлийн сүүл улиралд биеийн хүч тамир их, тэжээлийн болон зуны улиралд хүч тамир бага, намар, хаврын улиралд хүч тамир дунд зэрэг болно.

Энэчлэн тус өдөрлөгт Манба Дацан нэгдсэн эмнэлгийн эмч, үйлчлүүлэгчид, Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд хамрагдаж, өртөөчлөн бэлдсэн багийн гишүүд сонирхсон асуултад нь хариулт өгч, үнэтэй зөвлөгөөг хүргэлээ. Тухайлбал,

Үсийг халуун усаар угаахгүй /хүйтэн бүлээн/

1.       Өдөр бүр угаахгүй

2.       Ангижруулах хэрэглэх /үсний үзүүр болон дунд хэсгүүдэд/. Гэхдээ хэтэрхий халуун усаар толгойгоо угаавал: Үс унах, өнгөө алдагдах, нүдний гэм үүсч болзошгүй. Ялангуя хоол идсэн даруйдаа толгой болон бүх биеэр усанд орж болохгүй.

УСАНД ОРОХДОО:

1.       Долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулах

2.       Хэт ширүүн үрж угаахгүй байх

3.       Усанд орсны дараа салхи авахгүй байх

4.       Бие угаагчаа хатааж хуурай газар байлгах

5.       Шүршүүрт нүүрээ угаахгүй байх

6.       Хэт халуун усанд орохгүй

7.       Дасгал хийсний дараа хөлсөө хатааж усанд орно.

БҮЛЭЭН УСААР УГААСНААР:

-          Илчийг нэмэгдүүлнэ

-          Хүчийг сайжруулна

-          Насыг уртасгана

-          Өнгийг сэргээнэ

-          Арьс загатнахыг арилгах тухай тэд зөвлөж байна.

 

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай