168
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн дэргэдэх Европ-Дарханы Инновац Энтрепренершип төвийн үйл ажиллагааны хүрээнд Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн хамтарсан санхүүжилттэй Дижитал MOVE төсөл Дархан ХААИС, СИТИ их сургууль, Оточманрамба Их сургууль болон Эрдэнэт Цогцолбор Дээд сургуулиудтай хамтран “MOVE DIGITAL” Идеатоныг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.
Их дээд сургуулийн сургалт, судалгаа, менежментийн цахим хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд оюутны төсөл, шинэ санааг ажил хэрэг болгох, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах бичил төслийг шалгаруулах зорилготой энэ идеатоны сүүлийн шатанд шилдэг 8 баг өөрсдийн төслийг танилцуулсанаас:
Энд нэмэхэд, Оточ Манрамба их сургуулиас оролцсон Медиа багийн хувьд 6-р байранд орсон бөгөөд дараа дараагийн удаад хэрэг болохуйц туршлага судалж, олон зүйлд суралцсан гээд аяны богц арвин ирсэндээ баяртай байна.
Тус идеатонд сургуулиа төлөөлөн оролцсон Медиа клубын Медиа багийн хамт олондоо баярлалаа. Дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Бид буюу Оточ Манрамба их сургуулийн багш нар болон ХММАлба, Медиа багийнхны Дархан-Уул аймагт өнгөрүүлсөн өдрийн талаарх дэлгэрэнгүй сурвалжилгыг удахгүй хүргэнэ.