Цахим суваг:-

“Татвар хөгжлийн үндэс” мэдээлэл-сургалтыг явууллаа

205

 
Татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.
Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгчдөдөө талархах, татварын тухай хуулийн өөрчлөлтийг таниулах зорилготой бөгөөд энэ жил “Татвар-хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэж байгаа ажээ.
Энэ дагуу өнөөдөр /2024.04.23/ БЗД-ийн Татварын хэлтсийн бичил татвар төлөгчдийн харилцах тасгийн Татварын улсын байцаагч Л.Пагмадорж, Дэмбэрэлдаваа, Х.Бүтэдмаа, Мөнхсувд, Н.Отгонтуяа нар “Татвар хөгжлийн үндэс” мэдээлэл-сургалтыг ОМИС дээр зохион байгуулж, оюутнууд сонирхсон асуултаа хариулт авлаа.
Энд нэмэхэд, ЕБС-ийн сурагчдын дунд “Татвар хөгжлийн үндэс” сэдэвтэй гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг 4-р сарын 24-нийг зарласан байгаа гэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай