Цахим суваг:-

С.ГЭРЭЛ-ЭРДЭНЭ: Та бүхэн Харвардаас ч илүү онцлог ховор сургуулийн оюутнууд шүү, Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч эмч нар хаана ч үнэ цэнтэй

94

Оточ Манрамба Их Сургуулийн 2014 оны Шилдэг төгсөгч, УАУ-ы их эмч, магистр С.Гэрэл-Эрдэнэ өнөөдөр /2024.05.10/ Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудад "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДЭЛХИЙ ДАХИНД" сэдвээр лекц уншлаа. Тэрбээр Европт уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд эх орондоо түр хугацаанд ирж, төрөлх сургуулийнхаа дүү нарт өөрийн туршлагаа хуваалцсан нь оюутан залууст тун хэрэгтэй мэдлэг байв. С.Гэрэл-Эрдэнэ эмч Оточ Манрамба Их Сургууль нь дэлхийд 3-хан байдаг шүнгийн сургалттай уламжлалт анагаах ухааны шилдэг сургууль гэдгийг онцлоод, "Та бүхэн Харвардаас ч илүү онцлог ховор сургуулийн оюутнууд шүү, Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч эмч нар хаана ч үнэ цэнтэй" гэж хэлсэн нь оюутнуудын цаашдын сурах хүсэл эрмэлзлийг улам бүр бадраалаа.
 
2014 оны төгсөгч С.Гэрэл-Эрдэнэ эмчдээ оюутнуудынхаа зүгээс талархал дэвшүүлье. Анагаах ухааны төлөөх үйлс нь арван зүгтээ дэлгэрч байх болтугай 🙏🙏🙏
Дашрамд, энэхүү "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДЭЛХИЙ ДАХИНД" лекц нь ОМИС-ийн Бизнес хөгжил, гадаад харилцааны албанаас зохион байгуулж буй цуврал лекцийн эхлэл юм.
 
Сурвалжилсан: Б.Гурвансайхан /ОМИС-ийн УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн оюутан, "Медиа" клубын гишүүн/
/Гэрэл зургийг: Б.Гурвансайхан/

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай