Цахим суваг:-

"LEADER CUP-2024" тэмцээнд амжилттай оролцлоо

88

МНАУН-ийн дэргэдэх “Лидер клуб”-ээс УАУ-ы хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулдаг 3х3 тэмцээн энэ хичээлийн жилд 2024.05.11, 12-ны өдрүүдэд 3 төрлөөр амжилттай явагдаж дууслаа.
Тус тэмцээнд Оточ Манрамба Их Сургуулийн баг тамирчид оролцож:
📌Волейбол
Эрэгтэй төрөлд III байр - “Оточ” баг
📌Теннис
Эрэгтэй төрөл III байр УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн 5-р курсийн оюутан С.Эрдэнэ-Очир
📌Алсын зайн шидэлтийн аваргаар УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан М.Дөлгөөн
📌Волейболын эрэгтэй шилдэг тоглогчоор УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Л.Чинзориг нар тус тус шалгарлаа.
Эв нэгдэлтэй хамт олныг бүрдүүлж, идэвх зүтгэл гарган тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа, хөгжөөн дэмжигч оюутнууддаа халуун баяр хүргэе.
Сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
 
Мэдээ бэлтгэсэн: ОМИС-ийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч Д.Төгсжаргал

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай