Цахим суваг:-

Оточ Манрамба Их сургуулийн спортын 4 төрөлтийн тэмцээн үргэлжилсээр байна

157

Оточ Манрамба Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн Оюутны Хаврын спортын наадам шатар, ширээний теннисийн төрлөөр үргэлжиллээ.  

ШАТРЫН ТЭМЦЭЭНД ТАМИРЧДААС:

ЭМЭГТЭЙ 
1. Хүний эмчийн IV курсийн оюутан О.Өлзийхишигжаргал
2. Хүний эмчийн II курсийн оюутан Намуунаа
3. Хүний эмчийн I курсийн оюутан Цэрэнсодном  

ЭРЭГТЭЙ 
1. Хүний эмчийн III курсийн оюутан Эрдэнэчулуун  
2. Хүний эмчийн VI курсийн оюутан Энхманлай
3. Хүний эмчийн II курсийн оюутан Довчиндансүрэн


ОЮУТАН О.ӨЛЗИЙХИШИГЖАРГАЛ: 11 ЖИЛ ШАТРААР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА 

- Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? 
- Баярлалаа. Жил бүрийн өдийд сургуулийн маань Дөрвөн төрөлтийн тэмцээн болдог уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд оролцоод түрүүллээ. Баяртай байна. 

- Шатар тоглохын давуу тал юу вэ? 
- Шатар тоглох нь олон талын давуу талтай. Төвлөрч сурна, ой тогтоолт сайжирна, ямар нэгэн шийдвэр гаргахад олон талаас нь харж, дүгнэлт хийхэд суралцдаг гэж хэлнэ ээ. 

- Олон жил шатар тоглож байна уу. Амжилтаасаа бидэнтэй хуваалцаач.
- Манайханд шатрын спортоор явсан хүн байхгүй л дээ. Гэхдээ тоглох болбол  ганц нэг нүүдлийг хийчихнэ. Миний хувьд 9 настай сурч, 11 жил шатраар хичээллэсэн. Сурагч байхдаа Өсвөрийн улсын аварга, Сурагчдын дэлхийн аварга тэмцээнүүдэд оролцож медаль авсан байсан. Харин оюутан болсноос хойш тэр бүр тэмцээн уралдаанд оролцож амжихгүй л байна.  

ШИРЭЭНИЙ ТЕННИСИЙН ТЭМЦЭЭНД: 

ЭМЭГТЭЙ 
1. Хүний эмчийн II курсийн оюутан Б.Уянга 
2. Хүний эмчийн IV курсийн оюутан А.Алтангэрэл 
3. Хүний эмчийн V курсийн оюутан Оюун-Эрдэнэ 

ЭРЭГТЭЙ 
1. Хүний эмчийн II курсийн оюутан Цыдендамба 
2. Хүний эмчийн VI курсийн оюутан Эрдэм 
3. Хүний эмчийн VI курсийн оюутан Магсар  нар тус тус эхний байрыг эзэллээ. 

Оюутнууддаа Хаврын спортын наадамд нь амжилт хүсье.

 

Бэлтгэсэн: ОМИС-ийн "МЕДИА КЛУБ"-ын гишүүн, УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн оюутан
О.Амаржаргалан 
Б.Гурвансайхан 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай