Магиструуддаа баяр хүргэе
264
Оточ Манрамба Их Сургуулийн Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл өнөөдөр хуралдаж, магистрант Б.Буянжаргал, Б.Ууванбаатар нарын Анагаах ухааны магистрын зэрэг горилох судалгааны ажлыг хэлэлцэж, батласнаар Б.Буянжаргал, Б.Ууванбаатар нар Анагаах ухааны магистрын зэрэг хамгааллаа.
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы магистрант Б.Буянжаргалын “Түрүү булчирхайн хоргүй томрол өвчний онолын судалгаа” эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар АУ-ы доктор, профессор Г.Чойжамц, зөвлөх багшаар Буддын гүн ухааны гэвш, Билгүүн номч профессор Д.Нацагдорж, албан ёсны шүүмжлэгчээр АУ-ы доктор Б.Золзаяа нар ажилласан байна. Харин Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы магистрант Б.Ууванбаатарын “Төөнүүр заслын арын бэлчрийн байрлал, захын мэдрэлийн судлын судалгаа” сэдэвт судалгааны ажлын удирдагчаар Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц, шүүмжлэгчээр Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа нар ажиллажээ.
АУ-ы магистр Б.Буянжаргал, Б.Ууванбаатар нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.