155
Оточ Манрамба Их сургуулийн Медиа клубийнхэн өнгөрсөн амралтын өдрөөр Налайх дүүргийг зорилоо. Энд бид Дара ариусахуйн төвийн VIP ДАРА багцын үйлчилгээнд хамрагдан, тайвшруулж сэргээх эмчилгээ хийлгэж, эмчилгээний зоог барин, ДАРА бясалгал, дасгал хийж, биеэ хайрлах бүлгийн засалд орлоо. Үүнээс сонирхуулбал, үдийн зоогт барьсан Гүзээн буузтай шөл нь гэхэд Цус төлжүүлэх, хөхөнд сүү оруулах, үс, шүд, хумс, яс үесийн бодисын солилцоог сайжруулах, хоолны шингэц сайжруулах, арьсыг толигор өнгөлөг болгоно коллаген их агуулагддаг. Мөн эрч хүч энерги өгөх ба уургаар баялаг өөх тос бага тул булчин хурдан үүсгэдэг тухай Б.Батчимэг эмч ярьж байна. Энэчлэн эмчилгээ тус бүрийн тус эрдмийг тайлбарлуулсан өгөөд ирээдүйн эмч нар болох “Медиа клуб”-ийн оюутнуудын хувьд эрч хүчээ сэлбээд зогсохгүй, мэргэжлийн хичээлийнхээ талаар өгөөжтэй яриаг өрнүүлсэн юм.
Учир нь Уламжлалт анагаах ухааны Их эмч, Сэтгэл судлаач Б.Батчимэг нь Оточ Манрамба Их сургуулийн бахархалт төгсөгчдийн нэг билээ.
Бидний урилгыг хүлээн авсан Б.Батчимэг эмчдээ клубийн нийт гишүүдийн зүгээс ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.