Цахим суваг:-

Оточ Манрамба их сургуулийн төгсөгчдөдөө баяр хүргэе

206

Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба Их Сургуулийн диплом гардуулах, тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2024 оны тавдугаар сарын 29/ боллоо. Тодруулбал, тус сургуулийн Хүний их эмчийн мэргэжлийн 23, Сувилагчийн мэргэжлийн 10 дахь удаагийн төгсөлт болж байгаа нь энэ юм.

Ёслолын ажиллагаанд Оточ Манрамба Их Сургуулийн захирал, Монгол улсын Хүний гавьяат эмч Д.Нацагдорж, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал Монгол улсын Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их Сургуулийн төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Анагаах ухааны доктор, профессор Г. Чойжамц, Оточ Манрамба Их Сургуулийн ахмад багш, МУ-ын гавъяат багш Я.Аюурзана, Оточ Манрамба Их Сургуулийн сургалт хариуцсан дэд захирал Биологийн ухааны доктор, дэд профессор Н. Мөнхжаргал, Оточ Манрамба Их Сургуулийн Чанарын баталгаажуулалтын албаны дарга Физикийн шинжлэх хааны магистр Ж. Тунгалаг, Манба Дацан эмийн үйлдвэрийн менежер Анагаах ухааны магистр Б.Орхонбаяр, Манба Дацан эмнэлгийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын менежер М. Алдарзаяа, Оточ Манрамба Их Сургуулийн уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны магистр Д.Төгсжаргал болон сургуулийн хүндэт багш, эмч нар, төгсөгчдийн гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн байна. Уламжлалт анагаах ухааны их эмчийн хөтөлбөрийн төгсөгчид маань Монгол улсын хүний их эмчийн тангараг өргөж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээс гадна язгуур дамжлагын багш, найман Манла бурхад, анагаах ухааны Шанлан, Дамжан сахиусанд тангараг өргөдөг уламжлалтай. 

Оточ Манрамба Их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төгсөгчдөөс хамт олноо сурлага, урлаг спорт, эрдэм судлалын ажлаараа тэргүүлэн Уламжлалт анагаах ухааны Хүний их эмчийн мэргэжлээр төгсөж буй Хонгорын Ашидмаа шилдэг төгсөгч, онцлох Улаан дипломын эзэн боллоо. Уг дипломыг  зургаан жилийн хугацаанд 80 хичээл үзэж судлан “А” “В” үнэлгээтэй, 3.7-3.8 голч оноотой суралцагсдад олгодог бөгөөд

1. Батбаатарын Алтантуяа

2. Базарбидарьнагийн Мөнхжаргал

4. Дагва-Осорын Отгонзаяа

5. Батнасангийн Өнөрзаяа

6. Батбаярын Рэгмааванчин

7. Олзвойн Солонго

8. Мэндсайханы Юмчиддулам нар ч мөн Улаан дипломоо төгсөцгөөж байгаа нь бахархалт үйл явдлын нэг боллоо. Үүнээс гадна энэ хичээлийн жилд Оросын Холбооны улсынБуриадаас ирсэн 5, Тувагаас ирж суралцсан 1 оюутан сургуулиа амжилттай дүүргэж, УАУ-ы их эмч мэргэжлийг эзэмшин, бакалаврын диплом, эмчийн тамгаа гардан авлаа. 33 жилийн түүхтэй тус сургуульд Буриад, Тува, Өвөрмонголын Өөртөө засах орон, Польш, Франц зэрэг олон улс орноос оюутнууд ирж жил бүр төгсдөг уламжлалтай.

Ёслолын ажиллагааны үеэр Монголын Оюутны Холбооны “Манлайлагч оюутан” шагналаар:

1. Хүний их эмч Лхагвадоржийн Мөнхзаяа

2. Хүний их эмч Энхмэндийн Шүрээ

3. Хүний их эмч Оргилсайханы Шинэбаяр

4. Хүний их эмч Базарбидарьнагийн Мөнхжаргал

5. Хүний их эмч Цэвээндоржийн Дашдулам

6. Хүний их эмч Батбаярын Рэгмааванчин нар шагнууллаа.

Мөн Оточ Манрамба Их сургуулийн багш, Анагаах ухааны магистр Б.Буянжаргал Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагнуулсан юм.

 

Төгсөгчдийн маань баяр дээр баяр нэмж, ая дуугаа өргөсөн Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч, хөөмийч Н.Ашид, Монголын хүүхдийн ордны “Эрдэм хүрэл медаль”-т Ж. Ангараг, Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын голцлол дуучин Б.Уранзолбоо, МУСТА жүжигчин, А.Гэрэлцэцэг нартаа талархал илэрхийлж, та бүхний ажил үйлс дэлгэрч явахыг ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай