Цахим суваг:-

Магиструуд дипломоо гардан авлаа  

98

Оточ Манрамба Их Сургуулийн МАГИСТРЫН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ өнөөдөр /2024.05.29/ боллоо.  

Анагаах ухааны судалгааны магистраар:

“Түрүү булчирхайн хоргүй томрол өвчний онолын судалгаа” сэдэвт судалгааны ажлаараа Б.Буянжаргал,

“Төөнүүр заслын арын бэлчрийн байрлал, захын мэдрэлийн судлын судалгаа” сэдэвт судалгааны ажлаараа Б.Ууванбаатар,

“Хүүхдийн уушгины хатгалгаа өвчнийг УАУ-ы аргаар эмчилсэн эмнэлзүйн харьцуулсан судалгааны үр дүн” сэдэвт ажлаараа Г.Солонго нар АУ-ы магистрын зэрэг хамгаалж, ийнхүү өнөөдөр Магистрын дипломоо гардан авч байна.

 Мөн Анагаах ухааны боловсролын магистрын дипломыг:

1. Г.Ариунзаяа

2. О.Баасандулам

3. Б.Батчимэг

4. Н.Бямбасүрэн

5. С.Заяат

6. Г.Нандинцэцэг

7. Х.Пүрэвдаваа

8. Б.Энхчимэг нарын төгсөгчдөд гардуулан өглөө.

Магиструуддаа баяр хүргэж, анагаах ухааны төлөөх үйлс нь арван зүгтээ дэлгэрч, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай