Цахим суваг:-

2004 оны төгсөгчдийн нэрэмжит "ШИЛДЭГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ"-ийн эзэн шалгарлаа

93

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны Их эмчийн хөтөлбөрийн 2004 оны төгсөлтийн 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд тус оны эмч нараас төгсөгчдийн нэрэмжит "Шилдэг оюутан"-ы тэтгэлгийг санаачлан зарласан бол өнөөдөр тэтгэлгийн эзэнд Батламжийг гардуулан өглөө.

Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад зорилготой тэтгэлгийн Шилдэг оюутнаар Уламжлалт анагаах ухааны Их эмчийн 5-р курсийн оюутан П.Мөнхсайхан шалгарсан юм.

Мөн тэдний зүгээс 2023-2024 оны хичээлийн жилийн Шилдэг төгсөгч Хонгорын Ашидмаад Уламжлалт анагаах ухааны эмч нарын оюуны бүтээл болох Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийн гаргасан номын багцыг бэлэглэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай