Цахим суваг:-

ФРАНЦЫН НИЦЕ ХОТОД БОЛСОН “ЦАХИМ ШИЛЖИЛТ” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

276

Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилт "Digital Move" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ.  

Францын Нице хотноо 2024 оны 06 сарын 17-20-ны өдрүүдэд болов.  Уг сургалтад Оточ Манрамба Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, уг төслийн координатор БУ-ы доктор, дэд профессор Н.Мөнхжаргал, зөвлөх багш Н.Даваасүрэн нар оролцлоо. 

Уулзалтын үеэр төслийн түнш байгууллагуудын төлөөлөгчид өөрсдийн хариуцаж буй дижитал ажлын багцын агуулга, хэрэгжилтийн төлөвлөгөө болон явцын талаар танилцуулга хийв.

Cургалтын үеэр дараах  асуудлуудыг хэлэлцэв:

  • Ажлын багц (Work Packages - WP)-уудын хэрэгжилтийн байдал, үр дүн, үлдсэн ажлууд болон дараагийн алхмуудын талаарх ерөнхий тойм, хэлэлцүүлэг: WP1, WP2, WP3 ба WP6
  • Төслийн хэрэгжилтийн чанарыг удирдах, хангах асуудал
  • Төслийг хэрэгжүүлэх явцад үүсэж болзошгүй эрсдэлүүд
  • Үйл ажиллагааг дуусгах, чухал үе шат, зорилтуудыг тодорхойлох
  • EACEA-д зориулсан дотоод тайлан, хяналт бэлтгэх
  • Төслийн хоёрдугаар шатанд хэрэгжих шинэ ажлын багцуудын танилцуулга
  • WP4-T4.2 ба WP5-T5.3 ажлын хүрээнд хэрэгжих Digital Week арга хэмжээний илтгэл, семинарт оролцох

IPC-ийн ажилтнуудад зориулсан сургалтын хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг олгосон:

  • Дижитал лекц, сургалтын материал боловсруулах
  • Дижитал орчинд сургалт зохион байгуулах
  • Дижитал удирдлагын арга барил

Үүний үндсэн дээр оролцогчид дээд боловсрол дахь дижитал шилжилтийн үүрэг, ач холбогдлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Энэхүү сургалт нь багш нарт дижитал технологийн хэрэглээний ур чадварыг эзэмшүүлэх, оюутнуудад дижитал боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд тус дөхөм болохоос гадна дижитал эрин үед дээд боловсролын байгууллагуудад дижитал соёлыг төлөвшүүлэх, бий болгох зорилготой байв.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай