899
Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилт "Digital Move" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Словакийн Нице хотноо 2024 оны 06 сарын 10-14-ны өдрүүдэд болов. Уг сургалтад Оточ Манрамба Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, уг төслийн координатор БУ-ы доктор, дэд профессор Н.Мөнхжаргал, Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ы магистр Б.Одончимэг, зөвлөх багш Н.Даваасүрэн нар оролцлоо.
Энэхүү сургалт нь багш нарт боловсрол дахь дижитал өөрчлөлтийн нөлөө, ач холбогдол, хиймэл оюун ухааны хэрэглээний ур чадварыг эзэмшүүлэх, гадна дижитал эрин үед дээд боловсролын байгууллагуудад цахим сургалтын төвийг байгуулах, тэнд ажиллах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх зорилготой байв.
Дараах сэдвүүдээр сургалт зохион байгуулагдсан. үүнд:
• Дээд боловсрол дахь “Сургалт, сургалтын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлтийн нөлөө
· Боловсролын дижитал инновацийн ач холбогдол
• Боловсрол дахь хиймэл оюун ухаан
• Дижитал өөрчлөлтийг боломжтой болгох нь амжилтанд хүрэх чухал үндэс суурь