237
Өнөөдөр /2024 оны долдугаар сарын 10/ МУ-ын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс ОМИС нь сургалтын байгууллага, хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлж, 10 жилийн хугацаатай /2024-2034 он/ магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Өдгөө 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба их сургууль нь дөрвөн удаагийн байгууллагын магадлан, боловсролын ахисан түвшний аттестатчилалд орж, бакалаврын мэргэжлийн хөтөлбөрөө тус тус магадлан итгэмжлүүлсэн билээ. Ийнхүү 10 жилээр магадлан итгэмжлэгдсэн явдал нь тус сургуульд суралцаж буй оюутан залууст ОМИС нь баталгаатай сургалтын байгууллага гэдгийг харуулсан өндөр үнэлэмж юм. Мөн ОМИС нь УАУ-ы чиглэлээр дагнан сургалтыг чанарын өндөр түвшинд явуулж байсны баталгаа болж байна.
Энэ бол сургуулийн хамт олон, үе үеийн эрдэмтэн багш нарын асар их хөдөлмөрийн үр дүн бөгөөд өнөөдөр Монгол улсад УАУ-ы Их эмч, сувилагч, эмзүйч, буддын судлаач мэргэжлээр төгсөгчид маань 98 хувь нь салбартаа ажиллаж байна.