Цахим суваг:-

Оюутнуудад "Тууралтат халдварт өвчнүүдийн ялган оношилгоо" сэдвээр сургалт орлоо

123

БЗД-ийн 2-р хорооны Миний зөвлөгч ӨЭМТ-өөс Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудад "Тууралтат халдварт өвчнүүдийн ялган оношилгоо" сэдвээр сургалт орлоо.
Монгол улсад Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байгаа юм.
1. Улаанбурхан нь агаар дуслаар халдварладаг бөгөөд гадна орчинд маш тэсвэртэй вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Иймд амны хаалт зүүж, гарын эрүүл ахуйг сахих, зөв ханиаж, найтаах, нус цэрээ ил задгай хаяхгүй байх
2. Халуурах, гүвдрүүт тууралт гарах, нүд улайж, үрэвсэх, нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ӨЭМТөвийн лавлах дугаарт мэдэгдэх, эсвэл 119 дугаарт залгаж мэдээлэл авах
4. 9 сараас 18 нас хүртэлх хүүхдүүд Улаанбурхан болон Улаанууд, гахайн хавдарын товлолт вакцинд хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтанд хамрагдах, /вакцинд хамрагдахаар ирэхдээ вакцины гэрчилгээ болон ягаан дэвтэр, амбулаторийн картыг заавал авч ирэх/
5. Нэн шаардлагагүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллага болон олон нийтийн газраар зорчихгүй байх, лавлагаа мэдээллийг утсаар, цахимаар авч хэших
Та өөрийгөө болон хайртай бүхнээ халдварт өвчнөөс хамгаалаарай.
 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай