Цахим суваг:-

“РАШААНЫ ШИМ НАЙМАН ГИШҮҮНТ НУУЦ УВДИСЫН ҮНДЭС"-ийн лүн хүртээх номын айлдварт урьж байна

32

Эрхэм хүндэт Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, оюутан суралцагч, нийт Уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч, эмзүйч, буддын судлаач мэргэжилтнүүд, оюутан суралцагч та бүхнийг “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийн лүн хүртээх номын айлдварт морилон ирэхийг урьж байна.
Оточ Манрамба Их Сургуулийн 12 дахь төгсөлтийн зиндааны шавь нарын зүгээс Анагаах ухааны арвисыг баригч, зарлигийн ачит багш МАНБА ДАЦАН МУЭСТ-ИЙН ТЭРГҮҮН, БИЛГҮҮН НОМЧ, ГЭВШ, МУ-ЫН ХҮНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ Д.НАЦАГДОРЖ дээдэст айлтгал хүсэлт тавьсны дагуу энэхүү лүн номын айлдварыг 2024.10.05-10.07-ны өдрүүдэд 08:00-18:00 цагт зохион байгуулахаар боллоо.
 
Лүн хүртээх номын айлдварт оролцогч эмч, судлаач, оюутан суралцагчдыг 2024.09.20-ны өдрийг дуустал бүртгэх тул та бүхэн доорх QR кодыг уншуулах эсвэл https://forms.gle/7ZDj365wBybLexU16 холбоосоор дарж, бүртгүүлээрэй.
 
Хуралд даган баясах данс: Хаан банк 5024454791 Содномцэрэн Зул
 
“Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийн лүн хүртээх номын айлдварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9100-1055, 9904-8870 утсаар лавлана уу.
 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай