Цахим суваг:-

Монгол, Хятадын УАУ-аар суралцагчдыг солилцоогоор суралцуулах, судалгааны ажил, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх чиглэлд ажиллана

43

Оточ Манрамба Их сургууль, “Нэг зам, нэг бүс Олон Улсын хөгжлийн судалгааны академи” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд 09 сарын 02-ны өдөр Ази Номхон далайн солилцоо, хамтын ажиллагааны сангийн гүйцэтгэх захирал Шиао Үнань, Олон Улсын соёлын солилцооны төв болон Бээжин дэх “Бүс ба зам” олон үндэстний аж ахуйн нэгжүүдийн холбооны захирал Жиан Гүочинь, “Нэг зам, нэг бүс Олон Улсын хөгжлийн судалгааны академи”-ийн гүйцэтгэх захирал Лю Яацун, тэргүүн Ж.Хишигжаргал тэргүүтэй төлөөлөгчид, албаны хүмүүс Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуульд зочиллоо.
БНХАУ-ын төлөөлөгчидтэй цаашид эрүүл мэнд, боловсрол, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцож, Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн үйл ажиллагаа, уламжлалт анагаах ухааны сургалт, судалгааны талаар танилцууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Хятадын УАУ-аар суралцагчдыг харилцан жуучлах, солилцоогоор суралцах, хамтарсан судалгааны ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллаж байгаа бөгөөд Оточ Манрамба Их Сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад БНХАУ болон Өвөрмонголоос олон оюутан залуус ирж суралцаж байгаа юм. 
 
 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай