Цахим суваг:-

“DIGITAL CULTURE” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

170

Зорилго:
Оточ Манрамба Их Сургууль дээр хэрэгжиж буй Европийн холбооны Erasmus Mundus хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилтийг хурдасгах "Digital Move" төслийн хүрээнд цахим ур чадвар, цахим соёлыг бүтээх, түгээхэд оршино. 
Хамрах хүрээ: ОМИС-ийн 1-6 курсын оюутнууд 
Илтгэл хүлээж авах хугацаа: 2024 оны 09 сарын 20-ны дотор
Илтгэл хэлэлцүүлэх: 2024.09.23-ны даваа гарагт ОМИС-ийн 8 давхрын хурлын зааланд
Илтгэлийн агуулга:
•    Цахим соёл /Digital culture/
•    Цахим ур чадвар /Digital soft skills/
Илтгэлд тавигдах шаардлага:
•    Илтгэлийн агуулга цахим соёл, цахим ур чадваруудыг хөгжүүлэх, бүтээх, түгээх, төлөвшүүлэхэд чиглэсэн байх
•    Эрдэм шинжилгээний бичлэгийн хэлбэрээр бичигдсэн байх 
•    Онолын болон судалгааны материалын боловсруулалт хийсэн байх
•    Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
•    Практик ач холбогдолтой байх 
•    Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
•    Ганцаарчилсан болон багаар оролцох
•    Илтгэл нь гарчиг, агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан материал зэрэг хэсгүүдээс бүрдэх
•    Илтгэл нь А4 (210x297mm) хэмжээтэй, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.15, 12 хүртлэх хуудсанд багтсан, *.docx, *.pdf өргөтгөлтэй байна 
•    Илтгэлийн хэлэлцүүлгийн хугацаа 8-10 минут байна
•    Илтгэлийг *.pdf болон *.ppt хэлбэрээр 2024 оны 09 сарын 20-ны дотор info@otoch.edu.mn и-мэйл хаягаар ирүүлсэн байх
Илтгэлийн шалгуур:  
•    Илтгэлийн практик ач холбогдол, ОМИС дээр хэрэгжүүлэхүйц байдал
•    Илтгэх ур чадвар
Шагналын сан:
•    I байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал /Эрдэнэт хотод болох "Digital Move" төслийн үйл ажиллагаанд оролцож, илтгэлээ хэлэлцүүлэх/
•    II байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал
•    III байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал
•    Шилдэг уран илтгэгч - Өргөмжлөл, мөнгөн шагнал
Холбоо барих: 8857-0302, 9883-0330 


"Digital Move" төсөл, “Медиа” клуб

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай