77
Энэ сарын 17,18-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн “Цахим сургалтын тэргүүн туршлага хуваалцах сургалт” амжилттай болж өндөрлөлөө. Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилт "Digital Move" төслийн хүрээнд тус сургуулийн Цахим сургалтын тэргүүн туршлагыг олон нийтэд таниулах, төсөл хэрэгжүүлэгч консорциумын сургуулиудын багш, ажилтан, оюутнууд харилцан туршлага солилцох боломж олгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд сургалтын зорилго оршиж байгааг координаторууд онцолж байлаа.
Энд тодруулахад, Европын холбооны Erasmus Mundus хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилтийг хурдасгах "Digital Move" төслийг Монголын талаас 4 их сургууль / Дархан ХААИС, СИТИ Их сурууль, Оточ Манрамба Их Сургууль, Эрдэнэт цогцолбор Дээд Сургууль
/ Францын 1, Славакийн 1, Вьетнамын 7 их сургууль тус тус хамран хэрэгжүүлж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Төслийг хэрэгжүлснээр дээд боловсролын байгууллагуудын цахим сургалтын орчин, сургалтын арга зүй, хөтөлбөр, хүний нөөц хөгжлөөсс гадна консорциумын хүрээнд сайн туршлагуудаа солилцох, нутагшуулах боломж бүрдэнэ.
Төслийн анхны уулзалт Улаанбаатар хотод эхэлж, БНФранц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Сибестиан Сүрэн, тэргүүн зөвлөх ноён Жулиен Пауперт, "Digital Move" төслийн ерөнхий менежер Ларифи Даленда, Хернандиз Мариа болон тус консорциумын гишүүн 13 сургуулийн удирдлагууд оролцож байлаа.
Харин энэ удаад ийнхүү Монголын төсөл хэрэгжүүлэгч дөрвөн сургуулийнхан Орхон аймагт ажилласан юм.
Сургалтын эхний өдөр 09:00 цагаас "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн захирал, Доктор (Ph.D) Д.Зоригтхүүгийн сургуулийн танилцуулгаар эхэлж,
1.Цахим сургалтын платформ болон видео хичээл бэлтгэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, цахим ур чадварыг хөгжүүлэх туршлагаас – ЭХМТТ-ийн дэд профессор А.Түвшинжаргал
2.Google workspace, Microsoft teams түүний хэрэглээ, туршлага - ЭХМТТ-ийн ахлах багш Ж.Мөнхбат
3.Цахим сургалтад Moodle платформыг нэвтрүүлж эхэлсэн туршлага, боломжууд –ЭХМТТ-ийн багш У.Баттулга
4.Digital literacy, Digital identity, Dijital well-being сургалт – ХААИС-ийн Дархан уул аймаг дахь салбар сургууль
6.Digital communication and collaboration, Digital leadership сургалт - Эрдэнэт цогцолбор дээд сургууль
7.Critical thinking problem –solving сургалт - Оточ Манрамба их сургууль
8.Creativity, Design thinking сургалт – Сити их сургуулиуд тус тус эдгээр сэдвээр сургалт явуулж, ЭЦДС-ийн цахим сургалтын студи, лабораториудтай танилцаж, дурсгалын зураг татуулцгаалаа.
Сургалтын үеэр төсөл хэрэгжүүлэгч сургуулийн төлөөллүүд "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ сургуулийн 49 жилийн түүх нь Монгол-Зөвлөлтийн засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийг хамтын ажиллагааны комиссын 1975 оны 4-р сарын 12-ны өдрийн хуралдаан болон хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн II хурлын шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1975 оны 9-р сарын 13-ны өдрийн 63 тоот тушаалаар уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэх “Сургалтын төв”-ийг байгуулснаар эхэлсэн гэдэг юм билээ. Өнөөдөр тус сургуулийг 8000 гаруй мэргэжилтэй ажилтан, 462 техникумын боловсролтой техникч, 2100 гаруй дипломын болон бакалаврын зэрэгтэй инженерүүд төгсөн, Монгол улсын уул, уурхайн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бахдам түүхтэй ажээ.
Харин хоёр дахь өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон хөгжлийн төслийн нэгжийн үйл ажиллагаа, Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай болон музей үзэж сонирхоцгоолоо. Монголын уул уурхайн хөгжлийг түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр бол жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний хийгээд Зууны манлай үйлдвэр билээ.
П.Ундраа