Цахим суваг:-

1-р курсын оюутнууд "Төвөд хэлний үсэглэлийн баяр"-аа хийж, аваргаа шалгарууллаа

19

Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутнуудын дунд зохион байгуулдаг Төвөд хэлний тэмцээн өнөөдөр боллоо. Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхий захирал, буддын гүн ухааны гэвш, хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн нэрэмжит энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Оточ Манрамба Их сургуульд уламжлалт анагаах ухааны их эмч, эм зүйч, сувилахуйн ухаанаар суралцаж буй, төвөд хэлийг анхлан суралцагч оюутнуудын хувьд энэхүү тэмцээн нь "Төвөд хэлний үсэглэлийн баяр" гэж ч хэлж болно. Энэхүү тэмцээнээр төвөд хэлний уншлага, орчуулга болон цэвэр бичигтний аваргаа шалгаруулж, буддын гүн ухааны онолоор өрсөлддөг уламжлалтай.
Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль дунд төвөд хэлний хичээлийг буддизмын онолтой хослуулан заадаг цорын ганц сургууль нь Оточ Манрамба Их Сургууль юм. Уламжлалт анагаах ухааны эрт, эдүгээгийн эх сурвалж, сурах бичиг, онол, дадлагын ном зохиолуудыг төвөд хэлнээ бичсэн байдаг учир энэ чиглэлээр суралцагчид болон, эмч мэргэжилтнүүд эх сурвалжаас нь үзэж судлахад төвөд хэл зайлшгүй шаардлагатай юм.
Энэ жилийн тэмцээний шилдгүүдийг дурдахад
ТҮРГЭН УНШЛАГЫН ТӨРӨЛД:
1-р байранд Чингис
2-р байранд Арсалан
3-р байранд Д. Адъяа
ОРЧУУЛГЫН ТӨРӨЛД:
1-р байранд Г. Энхзул
2-р байранд Б. Ану-Үжин
3-р байранд С.Янжмаа
ЦЭВЭР БИЧГИЙН ТӨРӨЛД:
1-р байранд Б.Болормаа
2-р байранд Ургаа
3-р байранд Чингис нар тэргүүллээ.
БАГИЙН ТЭМЦЭЭНД:
1-р байранд " Чогжүмүнсэл " баг
2-р байранд " Бадма " баг
3-р байранд " Мэдог " баг шалгарлаа.
Нийт оролцогчдодоо баяр хүргэе🤩🤩🤩 .
Оюутнууд та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг хүсье.