50
Оточ Манрамба их сургууль, Манба дацан эмнэлэг, Манба дацан эмийн үйлдвэр, Манба дацан хийдийн эрдэмтэн, судлаач, багш, эмч, эм зүйч, буддын судлаач та бүхнийг Оточ Манрамба Их Сургуулиас зарлаж буй эрдэм шинжилгээ, судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Оточ Манрамба Их Сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл болон Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолддог өвчнийг Уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээгээр хэрхэн эдгээх, эмнэлзүйн болон онолын туршилт судалгааг хийх бүрэн боломжтой юм.
Судалгааны төслийн баримт бичиг нь дор дурдсан бүрдэлтэй байна:
1. Төслийн нэр;
2. Хугацаа (эхлэх, дуусах он, сар);
3. Гүйцэтгэгч байгууллага;
4. Нийт зардал;
5. Удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол, холбоо барих утасны дугаар, цахим хаяг;
6. Оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, холбоо барих утасны дугаар, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт);
7. Гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
8. Урьдчилсан судалгаа хийгдэж судлагдсан байдал;
9. Эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, гарах үр дүн, шинэлэг, дэвшилттэй тал;
10. Эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
11. Төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
12. Өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа;
13. Лаборатори, туршилтын бааз, эх сурвалж;
Төсөл хэрэгжих хугацаа: 1 жил
Нийт санхүүжилтийн хэмжээ: 5 сая төгрөг хүртэл байх;
Нийт шалгаруулах төсөл: 5 шилдэг төслийг шалгаруулна.
Төслийн урьдчилан төсөөлөх үр дүн:
- Зонхилон тохиолддог өвчний Онолын болон эмнэлзүйн судалгаа хийгдэнэ.
- Судалгааны үр дүнгээр 2 өгүүлэл Монголын анагаах ухааны хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлүүлнэ.
- Гарын авлага, орчуулгын номыг гаргах
Жич: Гарын авлага, орчуулгын номыг хэвлэх зардлыг төслийн санхүүжилтээс тусдаа тооцно. Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан судалгааны төслийн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@otoch.edu.mn цахим хаягаар хүлээн авна.