Цахим суваг:-

“Цахим сургалтын заах арга зүйн төв”-ийг байгууллаа

203

Сургуулийн стратегийн зорилт “Сургалтын орчныг сайжруулан, сургалтын шинэ арга зүйг үе шаттай хэрэгжүүлэх” болон “Цахим шилжилтийн хурдасгах”  зорилтуудын хүрээнд “Цахим сургалтын заах арга зүйн төв” үүд хаалгаа нээлээ.

Энэхүү төв нь тус сургууль дээр  хэрэгжиж буй Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн “DIGITAL MOVE- ЦАХИМ ШИЛЖИЛТ-ээр дамжуулан Монгол, Вьетнам улсын дээд боловсролын байгууллын цахим ялгааг арилгах нь” төслийн хамтарсан санхүүжилтээр байгуулагдаж байна. Цахим сургалтын заах арга зүйн төв нь багш, оюутнуудад цахим сургалтанд тулгамдаж буй асуудлаар зөвлөгөө тусламж үзүүлэх, сургалтын контент үйлдвэрлэх, багш, ажилтан, ажиллагсад, оюутнуудын цахим ур чадварыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажиллана.

 “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.1.10. цахим, зайн сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг тогтоон, сургалтын платформыг хөгжүүлэн багш нарын оролцоог дэмжиж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлсэн насан туршийн тогтолцоог бэхжүүлнэ  гэсэн байдаг. Оточ Манрамба их сургуулийн  үйл ажилллагааны стратеги төлөвлөгөө 2022-2030-ын  Тэргүүлэх чиглэл 1-д  “Дээд боловсролын хөгжлийн чиг хандлагын дагуу уламжлалт анагаах ухааны  бүх төвшний мэргэжлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг тасралтгүй сайжруулах, сургах, сурах үйлийн үр дүнг дээшлүүлэх, цахим технологийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэж хэвших” заасан байдагтай уялдуулан сургалтын орчин, шинэ арга зүйг шат дараатайгаар нэвтрүүлэх” зорилгын хүрээнд, мөн  Европын Холбооны санхүүжилттэй Erasmus+ хөтөлбөрийн “DIGITAL MOVE: Монгол, Вьетнамын дээд боловсролын байгууллагуудын дижитал ялгааг арилгах” төслийн хүрээнд Цахим сургалтын төв-ийг амжилттай байгууллаа.

Энэхүү төв ашиглалтад орсноор цахим хичээл, контент бэлтгэх иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд мэргэжлийн багш нарын хувьд орчин үеийн өндөр хүчин чадалтай комьпютер, камер, микрофон, гэрэлтүүлэг, видео засварлах программын тусламжтайгаар дуу дүрсний өндөр нарийвчлалтай, чанартай цахим хичээл бэлтгэх боломж бүрдэж байна. 

Цахим сургалтын төвийн гол зорилго нь Уламжлалт анагаах ухааны зарим хичээлүүдийг цахимжуулах, уламжлалт анагаах ухааны мэдлэг мэдээллийг Монголдоо төдийгүй Дэлхийд түгээн дэлгэрүүлэх билээ.  Цахим сургалтын төв нь чиглэлээр ажиллах болно:

  • Цахим сургалтын орчныг бий болгох, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох
  • Багш, оюутан, ажилтнуудыг шаардлагатай дижитал ур чадвараар хангах
  • Чанартай цахим хичээл, агуулга боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Цахим сургалтын стратеги, арга хэрэгслүүдийн талаар зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэх
  • Дижитал боловсролын тогтвортой хөгжилд чиглэсэн байгууллагын чадавхыг бэхжүүлэх
  • Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай