Цахим суваг:-

Бидний дундаас ахин Гавьяат төрлөө

751

2023.01.03

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы Доктор, Профессор Г. Чойжамц багшийн маань Эрүүлийг хамгаалахын салбарт 50, анагаахын боловсролын салбарт 40, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирлаар 30, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар 10 гаруй жил тус тус ажиллаж, анагаах ухаан, боловсрол, эмзүйн салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал "Эрүүлийг хамгаалахын Гавьяат зүтгэлтэн" цол тэмдгээр шагналаа.

 Г.Чойжамц багшдаа түмэн олон шавь, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан МУЭСТ-ийн хамт олон, эрдэмтэн багш нар, төгсөгч, оюутнуудын зүгээс халуун баяр хүргэж, багшийнхаа гавьяат үйлсэд нь талархал илэрхийлье.

Энд нэмэхэд, өнгөрсөн удаад Оточ Манрамба Их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт /магистрантур, докторантур, эрдэм шинжилгээ, туршилт/-ын албаны дарга Ц.Гэлэгжамц, ОМИС-ийн Буддын судлалын тэнхмийн багш, зурхайч Я.Аюурзана нар МУ-ын Гавьяат багш цол тэмдгээр шагнуулсан сайхан үйл явдал тохиосон билээ. 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай