66
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ /2024-2025 оны хичээлийн жил /
1. Зорилго:
Монголын Уламжлалт Анагаах ухааны бакалаврын мэргэжлээр суралцдаг оюутнуудын судалгаа, эмнэлзүйн талын онол, аргазүйн мэдлэгийг бататгах, гүнзгийрүүлэх логик сэтгэлгээг хөгжүүлэх, илтгэх чадварыг дээшлүүлэх, багш, оюутны хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршино.
2. Хамрах хүрээ: ОМИС-ийн 1-6 дамжааны нийт оюутнууд
3. Хугацаа: 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 14:00 цагт
4. Зохион байгуулагдах газар: ОМИС-ийн хичээлийн байрны 8 давхрын хурлын заал /802 тоот/
5. Илтгэлийн агуулга:
Ø Уламжлалт анагаах ухааны түүх судлал
Ø Монголын УАУ-ы онол, аргазүй
Ø Монголын УАУ-ы эмнэлзүйн судалгаа
Ø Монголын УАУ-ы эмзүйн судалгаа
Ø Буддын гүн ухаан ба УАУ-ы уялдаа холбоо
Ø Дипломын ажлын гол үр дүнгээ дээрх 5 чиглэлийн аль нэгд хамруулан илтгэл болгон хэлэлцүүлж болно. /6-р курс/
6. Илтгэлд тавигдах шаардлага:
1. Шинжлэх ухааны онол, аргазүйд суурилсан байх
2. Судалгааны үр дүн нь бодит баримт, мэдээлэл, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон байх
3. Судалгаа, туршилтаар шинэлэг санаа дэвшүүлсэн байх
4. Илтгэлийг удирдагч багшийн зааврын дагуу оюутан ганцаарчилсан болон багаар бэлтгэж болно.
7. Илтгэлийн бүтэц, бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
Ø Илтгэл нь түлхүүр үг, товч хураангуй /англи хэлээр/, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, санал, ашигласан номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй, ишлэл зүүлт ашигласан байна.
Ø Илтгэлийг цаасан дээр буулгахдаа дараах стандартыг баримталсан байна. Үүнд: А4 хэмжээтэй бичгийн цаасны дээд тал болон доод талын хэмжээ 2.0 см, зүүнээс авах зай 3.0 см, баруунаас авах зай 2.0 см байх, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.15, нийт хуудасны тоо 12-14 байна.
Ø Илтгэлийн хэлэлцүүлгийн хугацаа 8-10 минут байна.
Ø Илтгэл бүр PPT программ ашиглан бэлтгэсэн байна.
8. Илтгэгч оюутны тухай мэдээлэл:
№ |
Судлаач оюутны овог нэр |
Удирдагч багшийн нэр, цол, зэрэг |
Илтгэлийн сэдэв |
Дамжаа |
Оюутны утасны дугаар |
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
9. Илтгэлийг хүлээн авах хугацаа:
Хэвлэмэл байдлаар 3 хувийг 04 сарын 01-ны өдөр Оюутны хөгжлийн албанд хүлээн авна.
10. Илтгэл хүлээн авах мэйл хаяг:
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлийг дараах хаягаар хүлээн авна.
· Ariunjargal.otoch@gmail.com
11. Илтгэлийн шалгуур:
Ø Судалгааны ажлын онол практикийн ач холбогдол
Ø Шинжлэх ухаанч байдал ба судалгааны арга зүйн түвшин
Ø Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалт
Ø Илтгэх ур чадвар
12. Шилдэг илтгэлийн шалгаруулалт, байр, шагнал:
Ø I - байр өргөмжлөл, мөнгөн шагнал
Ø II - байр өргөмжлөл, мөнгөн шагнал
Ø III – байр өргөмжлөл, мөнгөн шагнал
Ø Шилдэг уран илтгэгч- өргөмжлөл, мөнгөн шагнал
13. Холбоо барих: 99920520, 90415541
ОМИС-ИЙН СУРГАЛТ, ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АЛБА, ОЮУТНЫ ХОЛБОО