Цахим суваг:-

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, БУДДЫН ГҮН УХААН” CЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

170

Нэг. Монгол Улсын Уламжлалт өв санг дээдлэх, уламжлалт анагаах ухааны онолоор хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа болон аливаа өвчин эмгэг үүсэж бий болох, илаарьшиж эдгэх өөрийн гэсэн тодорхой зүй тогтлыг шинжлэх ухаан төдийгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн засах аргыг нас, улирал, цагт нийцүүлэн бие, хэл, сэтгэлийн үйл, идээ унд, явдал мөрийн нарийн зохистой тэнцвэрийг хадгалж анагаан тэнхрүүлдэг олон мянган жилээр нотлогдсон цогц гайхамшигт ололтыг Сургалт - Эрдэм шинжилгээ – Үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх, одоо болон ирээдүйн чиг хандлагатай уялдуулсан судлаачдыг дэмжих, судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой.

Хоёр. Хамрах хүрээ. Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, шашны байгууллага

Гурав. Эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэл

  1. Буддын гүн ухаан
  2. Сэтгэл судлал
  3. Уламжлалт анагаах ухааны эмчилгээ, оношилгоо
  4. Монголын уламжлалт түүх, өв соёл
  5. Иог, бясалгал
  6. Эмийн ургамлын судалгаа
  7. Уламжлалт анагаах ухааны онол
  8. Уламжлалт анагаах ухааны эм, заслын судалгаа

Дөрөв. Бүрдүүлэх материал. Өгүүлэл бичих зааврын дагуу бичигдсэн байна. Хянан магадалсан буюу шаардлага хангасан өгүүллийг Оточ Манрамба Их Сургуулийн Анагаах ухаан сэтгүүлд хэвлэнэ.

Тав. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих шаардлага.

-       Хураангуй англи хэл дээр, өгүүлэл бүтэн эхээр байна.

-       Өгүүллийн овог нэр, зэрэг цол, и-мэйл хаяг, утасны дугаар

-       Түлхүүр үг

-       Судалгааны үндэслэл

-       Судалгааны зорилго, зорилт

-       Судалгааны материал, арга зүй

-       Судалгааны үр дүн

-       Хэлцэмж

-       Дүгнэлт

-       Ном зүй

Зургаа. Хянан магадласан буюу шаардлага хангасан өгүүллийг Оточ Манрамба Их Сургуулийн сэтгүүлд хэвлэнэ. Үүнээс 15 өгүүллийг шалгаруулж эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.

Долоо. Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2025 оны 04-р сарын 17-ны өдрийг дуустал info@otoch.edu.mn цахим хаягаар хүлээн авна. Эрдэм шинжилгээний хурал 2025.04.28-ны өдөр Оточ Манрамба Их сургуулийн эрдмийн өргөөнд зохион байгуулагдана.

 

 

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай