Цахим суваг:-

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

104

ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1.    Оточ Манрамба Их Сургууль (ОМИС)-д оюутан элсүүлэхэд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, “Журам шинэчлэн батлах тухай” БШУЯ-ны сайдын 2024 оны “” А/143 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, мөн сайдын “Босго оноо тогтоох тухай” 2024 оны А/228 дугаар тушаал болон ОМИС-д оюутан элсүүлэх журмыг тус тус удирдлага болгоно.

1.2.    Элсэлтийн үйл ажиллагааг ОМИС-ийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.3.    Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдол барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг бүхий л үйл ажиллагааг гишүүд бүрэн хариуцаж, олон нийтэд ил тод явуулна.

1.4.    Элсэлттэй холбоотой өргөдөл, гомдол, маргаан, санал хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авч хариуг тухай бүрд нь өгч байна.

1.5.    Энэхүү журам болон элсэлтийн зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг ОМИС-ийн www.otoch.edu.mn веб хуудас, Оточ Манрамба их сургууль гэсэн пэйж хуудаснаас авч болно.

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага

2.1.    ОМИС-д УАУ-ы Хүний их эмч, УАУ-ы сувилагч, Эм зүйч, Буддын судлал мэргэжлийн  бакалаврын болон  УАУ-ы дипломын сувилагчийн мэргэжлийн хөтөлбөрүүдээр Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэнийг дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ.

2.2. Тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын босго оноо, ОМИС сургуулиас тавьсан бусад шалгуур, шаардлагыг хангасан байна. 

2.3. Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас цахимаар олгосон элсэлтийн   шалгалтын дүнг илэрхийлсэн батламжтай байна.  

2.4. Дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах шалгуурын аль нэгийг хангасан тохиолдолд элсэлтийн шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно. Үүнд: 

    2.4.1.Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн; 

2.4.2.Дээд боловсролын тухай хуулийн 18.2 -д заасан сургуулийн төгсөгч; 

2.4.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн; 

2.4.4.Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;  

2.4.5.Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн;  

2.4.6.Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн; 

2.5. Элсэгч нь сургуулийн элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.  

2.6. УАУ-ы хүний их эмч мэргэжлийн магистр-бакалаврын нэгдмэл хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоодын иргэнийг элсүүлнэ. Үүнд:

Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, математикийн /440 оноо/ аль нэгээр, ЭЕШ-2 –ийн Биологийн, Физик /490 оноо/ аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.

2.7.       УАУ-ы сувилагч мэргэжлийн диплом, бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоодын иргэнийг элсүүлнэ. Үүнд:

2.7.1. Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, Математикийн  /410 оноо/ хичээлийн аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.

2.7.2. Сургуулийн ур чадварын шалгалтад  440 болон түүнээс дээш оноо авсан.

2.8.       Эмзүйч мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоодын иргэнийг элсүүлнэ. Үүнд:

2.4.1. Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Хими, Математикийн  /490 оноо/ хичээлийн аль нэгээр, Элсэлтийн шалгалт-2-ийг биологи, физикийн  /490 оноо/ хичээлийн аль нэгээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.

2.9.    Буддын судлаач мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт дор дурдсан шаардлага хангасан дотоод, гадаадын иргэнийг элсүүлнэ. Үүнд:

2.9.1.Бүрэн дунд боловсролтой, Элсэлтийн шалгалт-1-ийг Түүх, нийгэм судлал /490/ хичээлийн аль нэгээр, Элсэлтийн шалгалт-2-ийг Монгол хэл /490 оноо/ -ээр өгч ЭЕШ-ийн батламж авсан.

2.6      ОМИС-д оюутан элсүүлэх мэргэжил, ЭЕШ-ийн босго онооны хэмжээг дараах хүснэгтэд харуулав.

ОМИС-д оюутан элсүүлэх мэргэжил, ЭЕШ, босго оноо

Элсүүлэх мэргэжил

ЭЕШ-1 /аль нэгээр/

Босго оноо

ЭЕШ-2 /аль нэгээр/

Босго оноо

Суралцах хугацаа

Сургалтын хэлбэр

1

УАУ-ы хүний их эмчийн /091701/

Хими

Математик

440

Биологи, Физик

490

6

Өдөр

2

Эм зүйч

/091601/

Хими

Математик

490

Биологи, физик

490

5

Өдөр

3

Буддын судлаач

/022101/

Түүх,  Нийгэм судлал

490

Монгол хэл

490

4

Өдөр

4

Уламжлалт анагаахын бакалавр, дэд бакалавр сувилахуй

/091702/

Хими

Биологи

410

Ур чадвар /Сургууль/

 

410

4

Өдөр

5

Сувилахуй  /бакалавр/  /091301/

Хими

биологи

410

Ур чадвар

/Сургууль/

450

3

Өдөр

 

2.7      ОМИС-д УАУ-ы Хүний их эмч, УАУ-ы сувилагч, Эм зүйч, Буддын судлал мэргэжлийн бакалаврын болон УАУ-ы дипломын сувилагчийн мэргэжлийн хөтөлбөрүүдэд элсэн суралцах хүсэлт гаргасан бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, өмнө нь дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшсэн дээд боловсролтой, дор дурдсан шаардлага хангасан гадаадын иргэнийг элсүүлнэ. Үүнд:

2.7.1 Монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт авч, шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулна.

2.7.2 Монгол хэлний төвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэнийг монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна. 

2.8. Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилсан, 30-аас дээш насны иргэн ОМИС-д элсэн суралцах тохиолдолд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

2.8.1. бүртгүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт,

2.8.2.  нийгмийн даатгал төлсөн лавлагаа,

2.8.3. өргөдөл болон эсээ /бүртгүүлэгч  өөрийн суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн байна/ зэргийг үндэслэн элсүүлнэ.  

 

Гурав. Элсэлтийн шалгаруулалт, бүртгэл

3.1.    Ерөнхий боловсролын сургууль төгссөн, ЭЕШ өгч батламж хуудас авсан элсэгчдийн бүртгүүлэх хугацааг тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаатай уялдуулан гаргаж  зарлана.

3.2.    Элсэгчид биечлэн болон онлайнаар бүртгүүлнэ. Суралцагч онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд сургууль дээр биечлэн ирж бүртгэлээ баталгаажуулна.

3.3.    Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Аймаг, орон нутгаас Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх журмын дагуу МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

3.4.    Улаанбаатар хотоос бүртгүүлсэн элсэгчдийг ЭЕШ-ийн онооны дунджийн  дарааллаар байрлуулж элсүүлнэ.

3.5.    Оноо тэнцсэн элсэгчдийн хувьд ЭЕШ-ын оноо болон бүрэн дунд боловсролын үнэмлэхэд бичигдсэн дүнгийн үнэлгээний дунджаар тогтооно.

3.6.    Аймаг, орон нутгаас элсэгчдийг тусад нь ЭЕШ-ын онооны дарааллаар бүртгэнэ.

3.7.    Элсэлтийн шаардлага хангасан элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.

3.8.    Тус сургуульд элсэн суралцахаар эрхийн бичиг авсан элсэгчид Манба Дацан нэгдсэн эмнэлгийн эмч нарын багийн үзлэгт орж, эрүүл мэндийн байдлыг тодорхойлуулна.

3.9.    Эрүүл мэндийн үзлэгээр тэнцээгүй элсэгчийн суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

3.10. Элсэлттэй холбоотой материалыг хуурамчаар үйлдсэн бол хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.

3.11. Элсэлттэй холбоотой асуудлуудыг элсэлтийн комиссын гишүүд судалж,  хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж байна.

3.12. ОМИС-д элсэх эрхийн бичиг авсан элсэгч бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

·         Өргөдөл

·         Иргэний үнэмлэх

·         Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн болон бакалаврын дипломын эх хувь

·         ЕБС-ийн хувийн хэрэг

·         Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас

Дээрх материалуудын хуулбар

·         Цээж зураг 2 хувь / сүүлийн 6 сарын доторх/

·         Бүртгэлийн хураамж /төлсөн баримт/

·         Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид бүртгэлээ баталгаажуулсан байна.

3.13. Дурдсан хугацаанд бүртгэлээ баталгаажуулаагүй элсэгчийг сургууль орхисонд тооцож, бүртгэлээс хасна.

3.14. Бүртгэлээ баталгаажуулсан элсэгчид хичээлийн жил эхлэхээс өмнө тухайн мэргэжлийн сургалтын төлбөрөө сургуулийн данс /Хаан банк: 5084171541, Голомт банк 1205128045/-нд шилжүүлж, баримтаа авсан байна.

3.15. Энэхүү журмын 3.13, 3.14, 3.15 дахь заалтуудыг биелүүлсэн элсэгчийг ОМИС-ийн захирлын тушаалаар тухайн мэргэжлийн хөтөлбөрт оюутнаар элсүүлж, сургалтын гэрээ байгуулна.

Дөрөв.  Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт

4.1. ОМИС-д элсэгчдэд дор дурдсан хэлбэрийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

                   4.1.1. ЭЕШ-ын 2 хичээлийн онооны дундаж 701 ба түүнээс дээш бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь,

                   4.1.2. ЭЕШ-ын 2 хичээлийн онооны дундаж 650-700 бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 30 хувь,

                   4.1.3. Суралцах хугацаандаа 5 улирал дараалан “А” үнэлгээ авсан бол сургалтын төлбөрийг 10 хувь, 7 улирал дараалан “А” үнэлгээ авсан бол сургалтын төлбөрийг 15 хувь, 9 ба түүнээс дээш  улирал дараалан “А” үнэлгээ авсан бол сургалтын төлбөрийг 20 хувь,

                   4.1.4. Нэг гэр бүлээс манай сургуульд 2 оюутан суралцдаг бол аль нэгийн сургалтын төлбөрийг 15 хувиар тус тус хөнгөлнө.

                   4.1.5. Сургалтын төлбөрийг бүрэн төлөх боломжгүй суралцагчийн хувьд хичээлийн жилийн улирлаар 2 хувааж төлөхөөр тохиролцож болно.

                   4.2. Манай сургуульд суралцагчид төрөөс үзүүлдэг сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлд хамрагддаг.

СУВИЛАХУЙН МЭРГЭЖЛЭЭР УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ  ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1.    Оточ Манрамба Их Сургууль (ОМИС)-д оюутан элсүүлэхэд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, “Журам шинэчлэн батлах тухай” БШУЯ-ны сайдын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн  А/143 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ийн 3.2.1.3. дэх заалт, мөн сайдын “Босго оноо тогтоох тухай” 2024 оны 04 сарын 12 ны өдрийн А/170 дугаар тушаал болон ОМИС-д оюутан элсүүлэх журмыг тус тус удирдлага болгоно.

1.2.   Элсэлтийн үйл ажиллагааг ОМИС-ийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.3.    Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдол барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг бүхий л үйл ажиллагааг гишүүд бүрэн хариуцаж, олон нийтэд ил тод явуулна.

1.4.    Элсэлттэй холбоотой өргөдөл, гомдол, маргаан, санал хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авч хариуг тухай бүрт нь өгч байна.

1.5.    Энэхүү журам болон элсэлтийн зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг ОМИС-ийн www.otoch.edu.mn веб хуудаснаас авч болно.

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага

2.2.    ОМИС-д УАУ-ы сувилагч, УАУ-ы дипломын сувилагчийн мэргэжлийн хөтөлбөрүүдээр элсэгчид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-нд орж, батламж авсан буюу өмнө нь бакалаврын боловсрол эзэмшсэн дэд бакалавр, бакалаврын боловсролтой дотоод, гадаадын иргэнийг тус тус элсүүлнэ.

2.3.   ОМИС-д Сувилахуйн хөтөлбөрөөр элсүүлэх ЭЕШ-ийн босго онооны хэмжээг дараах хүснэгтэд харуулав.

ОМИС-д Сувилахуйн мэргэжлээр оюутан элсүүлэх мэргэжил, ЭЕШ, босго оноо

Элсүүлэх мэргэжил

ЭЕШ-1 /аль нэгээр/

Босго оноо

ЭЕШ-2 /аль нэгээр/

Босго оноо

Суралцах хугацаа

Сургалтын хэлбэр

1

Уламжлалт анагаахын бакалаврын сувилагч

/091702/

Хими

Математик

410

Ур чадвар /Сургууль/

 

410

4

Өдөр

2

Бакалаврын сувилахуй   /091301/

Хими

Математик

410

Ур чадвар /Сургууль/

450

4

Өдөр

3

Дэд  бакалаврын сувилахуй   /091301/

Хими

биологи

410

Ур чадвар /Сургууль/

450

3

Өдөр

 

 Гурав. Элсэлтийн шалгаруулалт, бүртгэл

3.16. Ерөнхий боловсролын сургууль төгссөн, ЭЕШ өгч батламж хуудас авсан элсэгчдийн бүртгүүлэх хугацааг тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаатай уялдуулан гаргаж  зарлана.

3.17. Элсэгчид биечлэн болон онлайнаар бүртгүүлнэ. Суралцагч онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд сургууль дээр биечлэн ирж бүртгэлээ баталгаажуулна.

3.18. Улаанбаатар хотоос бүртгүүлсэн элсэгчдийг ЭЕШ-ийн онооны дунджийн  дарааллаар байрлуулж элсүүлнэ.

3.19. Оноо тэнцсэн элсэгчдийн хувьд ЭЕШ-ын оноо болон үнэмлэхэд бичигдсэн дүнгийн үнэлгээний дунджаар тогтооно.

3.20. Элсэлтийн шаардлага хангасан элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.

3.21. ОМИС-д элсэх эрхийн бичиг авсан элсэгч бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

·         Өргөдөл

·         Иргэний үнэмлэх

·         Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн болон бакалаврын дипломын эх хувь

·         ЕБС-ийн хувийн хэрэг

·         Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас

·         Дээрх материалуудын хуулбар

·         Цээж зураг 2 хувь / сүүлийн 6 сарын доторх/

·         Бүртгэлийн хураамж /төлсөн баримт/

·         Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид бүртгэлээ баталгаажуулсан байна.

4. Сувилахуйн мэргэжлээр ур чадварын шалгалтыг зохион байгуулах

4.1. Ур чадварын шалгалтыг ОМИС-ийн захирлын тушаалаар батлагдсан комисс авна.

4.2 Ур чадварын шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна.

4.2.1. Ур чадварын шалгалт өгөх элсэгчид ОМИС дээр ирж бүртгүүлнэ

4.2.2. Ур чадварын шалгалтыг танхимаар авах тул балын харандаа баллуур авч ирнэ.

4.2.3. Ур чадварын шалгалтыг 2025 оны 7 сарын 17-ны  09 цагт Биологийн хичээлээр тестийн шалгалт өгнө. Шалгалт авах нийт хугацаа 100 минут.

4.2.3. Шалгалтын хуудсыг шифрлэнэ.

5. Ур чадварын шалгалтын үнэлж дүгнэх, дүнг мэдээлэх

5.1. Шалгалтын комисс Шалгалтын материалыг түлхүүртэй тулган засч дүнг нь элсэгчийн шифрийн дугаараар нь мэдээлнэ.

5.2. Биологийн тестийн шалгалтад 410 ба түүнээс дээш оноо авсан элсэгчийг тэнцсэнд тооцно. 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай