22
Оточ Манрамба их сургуулийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийн мэдээлэл
Магадлан итгэмжлэгдсэн байдал
д/д |
Хөтөлбөрийн нэр |
Магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа |
1 |
Оточ манрамба их сургууль Байгууллагын магадлан итгэмжлэлд 4 удаа 2000, 2006, 2018, 2024 онуудад амжилттай орж магадлан итгэмжлэгдсэн. |
2034-07-13 |
2 |
Уламжлалт анагаах ухааны их эмч хөтөлбөр |
2026-07-02 |
Уламжлалт анагаах ухааны их эмчийн сургалтын хөтөлбөр
Оточ Манрамба ИС-ийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг анх боловсруулахдаа дээд боловсролын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэн, мөн уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэж байсан уламжлалт хөтөлбөрт тулгуурлан боловсруулсан.
Энэхүү хөтөлбөр нь Монгол улс төдийгүй Төвөд, Энэтхэг, Бутан, Нипал зэрэг төв Азийн орнуудад олон зуун жилийн турш эмч мэргэжилтэн бэлтгэж байсан, олон жилийн шаталсан сургалт бүхий сонгодог хөтөлбөр юм.
Оточ Манрамба ИС нь хуучин Манба Дацангуудын эмч бэлтгэдэг байсан сургалтын уламжлалт, сонгодог “Шүн”-ийн сургалтын аргазүйг орчин үеийн сургалтын аргазүйтэй хослуулан хэрэгжүүлдгээрээ онцлог давуу талтай.
УАУ-ы үндсэн сурах бичиг “Анагаах ухааны цог төгөлдөр дөрвөн үндэс”-ийг багш Төвөд хэлнээс орчуулан, хөтөлж, тайлбарлан явуулах бөгөөд шүнгийн гол утга санааг тайлбарлуулах, цээжлүүлэх, орчуулах, хооронд нь холбож мэтгэлцээн өрнүүлэх, эмнэл зүйн дадлагад ашиглах чадамжийг бий болгох зэрэг үндсэн аргачлалаар дамжуулан тус хөтөлбөрөөр суралцаж буй суралцагсдад УАУ-ы онол, дадлагын талаар цогц мэдлэг, чадвар, чадамжийг олгодог нь шүнгийн сургалтын давуу тал болно. 2021 онд УАУ-ы хүний их эмчийн хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлд итгэмжлүүэгдсэн.
Оточ Манрамба ИС-ийн алсын хараа, эрхэм зорилгод нийцүүлэн “Энэрэнгүй сэтгэл, хүнлэг ёс зүйтэй, чадварлаг мэргэжилтэнг бид бэлтгэнэ” гэсэн үзэл баримтлалын дор УАУ-ы хүний их эмчийг бэлтгэж байна.
Сургалтын төлөвлөгөө
Салбар: Монголын уламжлалт анагаах ухаан
Мэргэжлийн цол: Уламжлалт анагаах ухааны хүний их эмч
Боловсролын зэрэг: Бакалавр
Мэргэжлийн индекс: D091701
Сургалтын хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 6 жил
Сургалтын агуулгын багтаамж: 200 кредит
Уламжлалт анагаах ухааны хүний их эмч бэлтгэх сургалтын төлөвлөгөөний агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хэсгээс бүрддэг.
БШУЯ-ны сайдын 2024.04.28-ний А/147 тоот “Дээд боловсролын нийтлэг журам батлах тухай” тушаалын дагуу хүний их эмчийн сургалтын төлөвлөгөөний агуулгын харьцаа нь
УАУ-ы хүний их эмчийн хөтөлбөрт 200 кредит цагийн 73 хичээлээс 111 кредит цагийн 38 хичээл нь эмнэлзүйн дадлгатай хичээл байдаг. үүнд:
УАУ-ы хүний их эмчийн хөтөлбөр н I-III курст ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь онолын хичээлүүд, IV курсээс эхлэн эмнэлзүйн дадлагатай хичээлүүд түлхүү ордог бөгөөд 63% нь уламжлалт анагаах ухааны, 37% өрний анагаах ухааны хичээлүүд багтдаг.
ОМИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт суралцагчдын сургалтын төлбөрийн хэмжээ
д/д |
Хөтөлбөрийн нэр |
Сургалтын төлбөрийн хэмжээ /төгрөг/ |
1 |
Уламжлалт анагаах ухааны их эмч
|
4,275,000 |
4,800,000 /гадаад оюутан/ |
||
2 |
Уламжлалт анагаах ухааны сувилахуй |
2,700,000 |
3 |
Эм зүй |
3,540,000 |
4 |
Шашин судлал |
2,100,000 |
5 |
Уламжлалт анагаах ухааны сувилахуй /дэд бакалавр/ |
2,540,0000 |
ОМИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд УАУ-ы магистрантурын болон докторантурын хөтөлбөрт суралцагчдын /дотоод/ сургалтын төлбөрийн хэмжээ
д/д |
Хөтөлбөрийн нэр |
Сургалтын төлбөрийн хэмжээ /төгрөг/ |
1 |
УАУ-ы магистрын хөтөлбөр |
4,500,000.00 |
3 |
УАУ-ы докторын хөтөлбөр |
6,000,000.00 |
ОМИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд УАУ-ы магистрантурын болон докторантурын хөтөлбөрт гадаад улсаас суралцагчдын сургалтын төлбөрийн хэмжээ
д/д |
Хөтөлбөрийн нэр |
Сургалтын төлбөрийн хэмжээ |
1 |
УАУ-ы магистрантур /Судалгааны/ 34 багц цаг |
5,500,000.00 |
3 |
УАУ-ы докторантур 60 багц цаг |
6,000,000.00 |
ОМИС-ИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ
ХЯНАЛТЫН ТОО
№ |
Элсүүлэх мэргэжил |
Хяналтын тоо |
1 |
УАУ-ы хүний их эмчийн/091701/ |
100 |
2 |
Эм зүйч /091601/ |
60 |
3 |
Буддын судлаач /022101/ |
20 |
4 |
Уламжлалт анагаахын бакалаврын сувилагч /091702/ |
60 |
5 |
Уламжпалт анагаахын дипломын сувилагч /091702/ |
60 |
Үйлдвэрлэлийн дадлага
Хүний их эмчийн хөтөлбөрт үндсэн 200 кредит цагийн 73 хичээлээс гадна 13 кредит цагийн үйлдвэрлэлийн дадлага багтдаг. Үүнд:
УАУ-ы хүний их эмчийн хөтөлбөрийн дадлагын бааз
1. Манба Дацан нэгдсэн эмнэлэг
2. Хан-Уул дүүрэг Ривер Гарден хотхонд 40 ортой Манба Дацан-Бодь сэтгэлтэн
3. Манба Дацан эмийн үйлдвэр
4. Манба Дацан хийд
5. Лаборатори, эмнэлзүйн кабинет
· Эмнэлзүйн лаборатори нь сувилахуйн, УАУ-ы заслын хичээлийн болон гардан үйлдлийн хичээлийн зориулалтаар тохижуулсан.
· Эм зүйн сургалт, судалгаа, эм шинжилгээний чиглэлээр ажиллах зориулалттай эмийн химийн болон химийн лабораторийг тохижуулан байгуулсан бөгөөд оюутнуудад эмийг таньж тодорхойлох, чанарын үнэлгээ дүгнэлт гаргах, үйлчлэгч бодис, тоо хэмжээг тодорхойлох, эм шинжилгээний янз бүрийн аргад суралцуулах ажлыг хийж байна.
· “Шинжээч Оточ” лаборатори нь дэлхийд тэргүүлэгч SYSMEX, DIASIS, CYBOW фирмийн лабораторийн бүрэн автомат анализаторуудаар тоноглогдсон бөгөөд биохими, иммунологийн 30 гаруй шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж, дотоод, гадаад хяналтын тогтолцоонд хамрагдсан үйлчилгээг үзүүлж байна. Мөн Hitachi, Aloka брэндийн эхо оношилгооны, Shimadzu брэндийн рентгений аппарат зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Хөтөлбөрийн лабораторийн шинжилгээ, дотор өвчний оношзүй хичээлүүдийн дадлага хийгддэг.
6. Улаанбаатар хотоос 40 км зайтай Гачуурт-Шар тохойн аманд эмийн ургамалтай танилцах, түүх суурин баазтай.