Цахим суваг:-

Хамба лам Д.Нацагдорж багш "Эмчийн ёсзүй" сэдвээр лекц уншина

836

2023.01.03

Шинэ эмч нар ажлын байранд гарах үед тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд туслах, хууль, эрхзүйн талаар ойлголт, мэдлэгийг өгөх, Өрнийн болон уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, эм судлалын талаарх мэдлэг, чадвараа дээшлүүлэх зорилготой "NEW DOCTOR" клуб үйл ажиллагаагаа нээж, шинэ оны анхны сургалт лекцээ 2023.01.06-ны баасан гарагт буюу Өвлийн дунд сарын шинийн 15-ны бэлгэт сайн өдөр зохион байгуулахаар тогтлоо.  
Лекцийг Оточ Манрамба Их Сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж багш "Эмчийн ёсзүй" сэдвээр явуулах юм. 
Оточ Манрамба Их Сургуулийн ахлах курсийн оюутнууд та бүхнийг урьж байна.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай