4
“Цахим шилжилт” төслийн ажлын багц 5-ын түгээн дэлгэрүүлэх явцын хүрээнд 2025 он 10 сарын 14, 15-нд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан онлайн сургалтыг Оточ Манрамба их сургууль, Сити их сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Дархан-ХААИС-ийн багш нар хамтран амжилттай зохион байгууллаа. Тус онлайн сургалтад Манба дацан эмнэлэг, Манба дацан эмийн үйлдвэр, Манба дацан бусдад туслахуй хийд болон Оточ Манрамба их сургуулийн багш, эмч, эм зүйчид болон бусад ажилтнууд онлайнаар амжилттай оролцож сургалтын гэрчилгээг гардан авлаа.
Судалсан сэдэв:
-Дижитал маркетинг
-Зар сурталчилгаанд АI ашиглах нь
-ЖДҮ-ийн кибер аюулгүй байдал
-Чатботыг бизнесийн үйл ажиллагаанд ашиглах
-Бүтээлч сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх нь