10
Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилт "Digital Move" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн координатор, Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, БУ-ы доктор Н.Мөнхжаргал 10 сарын 22-23-ны өдрүүдэд Словак улсын Кошице хотын Техникийн их сургууль дээр төслийн координаторуудын уулзалтад оролцож байна. Уг уулзалтаар "Digital Move" төслийн үйл ажиллагаа, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын тайланг танилцуулж, цаашдын ажил төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Мөн тус төслийг хэрэгжүүлэгч их суургууль тус бүр цахим шилжилт төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын үнэлгээ, дутагдалтай болон давуу талаа ярилцаж, туршлага солилцов.