Цахим суваг:-

“Digital week – 2025” Дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалт боллоо

8

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Digital Move” төслийн хүрээнд DIGITAL WEEK-2025 үйл ажиллагаа  Оточ Манрамба Их Сургууль болон Сити Их Сургууль дээр 2 өдрийн турш зохион байгуулагдлаа. Тодруулбал, Дээд боловсролын байгууллагын дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалт хоёр дахь өдрөө Оточ Манрамба их сургууль дээр үргэлжилсэн юм.

 Сургалтад:

• Оточ Манрамба Их Сургууль

• ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, Бизнесийн сургууль

• Сити их сургууль

• Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.  

Төслийн санхүүжүүлэгч, дэмжигч байгууллагаар:  

• Санхүүжүүлэгч: Европын холбооны санхүүжилттэй “Digital Move” төсөл 

• Дэмжигч байгууллагууд: БШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын мэдээллийн технологийн төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн тус тус оролцож байгаа энэ сургалтаар хөтөлбөрийн дагуу дижитал шилжилтийн чиг хандлага, олон улсын туршлага, байгууллагын өөрийн үнэлгээ хийх арга зүй, JISK загварын хэрэглээ зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж, багийн дадлага ажлуудаар үргэлжилсэн юм.

 

 

 

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай